Карт

Спорт кафе

Sports cafe Episode 9 /Газрын теннис/

Sports cafe Episode 9 /Газрын теннис/

SPORTSCAFE Nami & Indigo,Tsogtoo Becky

өнөөдрийн дугаараар бид бүхэн газрын теннис-ээр хичээллэж үзлээ.

Хамтран ажилласан Талбайн теннис сурцгаая клубдээ баярлалаа.

Мөн сургалт орсон багшдаа баярлалаа.

Сүүлийн үед олон хүн газрын теннисний спортоор тууштай хичээллэх болсон. Орчин үеийн олимпын наадам Афин хотод 1896 онд анх зохион байгуулагдахад “Газрын Теннис” багтан орсон түүхтэй. Өнөөдрийг хүртэл өндөр зэрэглэлийн /элит спорт/ спортын төрөлд байсаар байна. Теннис нь контактгүй алсаас харилцдаг цэвэрхэн спорт тоглоомын төрлөөс гадна бидний бие махбодод зайлшгүй хэрэгтэй дасгал хөдөлгөөнийг теннис тоглож сонирхолтойгоор биеэ чийрэгжүүлж эрүүл мэнддээ анхаарал тавихад тохиромжтой спортын төрөлд зүй ёсоор багтдаг. Мөн таныг шинэ зүйл туршиж өөрийгөө сорин теннисээр хичээллээд үзээрэй гэж ятгаж байна. Би чадахгүй дээ гэж битгий бод, анхнаасаа чаддаг хүн гэж байхгүй. Оролдоо үз! Тэгвэл теннисээр хичээллэсний давуу тал юу вэ? гэдгийг хамтдаа харцгаая.

Газрын теннис тоглосноор бусад спортод эрс сайжирдаг. Учир нь теннис нь авхаалж самбаа, хурд, мэдрэмж, харах хараа, дараагийн хийх үйлдлийг бодох давхар сэтгэлгээ явагдаж байдагтай холбоотой. Бөмбөг хүлээж аваад эсрэг талын тоглогчдод эргүүлээд цохих, тоглогч байрлалаа хурдан хугацаанд солин, шилжилт хөдөлгөөн, чиглэлээ өөрчлөх хэрэгтэй төдийгүй богино зайд огцом хурд авдаг нь теннис тоглодог хүмүүсийн давуу тал болдог. Өөрөөр хэлбэл тэсрэлттэй хурд, хөлийн ажиллагаа сайжруулдаг байна. Теннисний тэмцээний үеэр тоглогч ойролцоогоор 300-500 килокалор зарцуулдаг ба 3-5 км гүйсэнтэй тэнцдэг. Тиймээс теннис тоглосноор таны ойрын зайд гүйх чадвар нэмэгдэх бөгөөд тэсвэр хатуужилтай болох давуу талтай.

Теннис тоглож биеийн илүүдэл жингээ хасах боломжтой. Учир нь биеийн бүх хэсгийг цочроож өөхийг хурдан хугацаанд шатаахад түлхэц болдог. Та теннисээр хичээллэн, тоглох үед уг спортын хөдөлгөөний элемент бүр нь ямар их хүч, эв дүй шаарддагийг мэдэх бөгөөд бидний биеэс асар их энерги зарцуулагддаг нь үр дүнтэй жин хасахад тус болдог. Бусад түгээмэл спортын хөдөлгөөнтэй харьцуулахад теннисний ганцаарчилсан бэлтгэл нь цагт 400-600 кл.калорыг шатаах боломжтой байдаг байна. Теннисээр тогтмол хичээллэснээр үр дүн гарах болно. Ялангуяа биеийн жингээ хасахад онцгой ач холбогдолтой.

Теннис тоглоход анхаарах зүйлс

 

Хөнгөн, жин багатай хүн бага граммтай цохиур хэрэглэхэд тохиромжтой байдаг. Учир нь хурдтай ирж яваа бөмбөг цохиур дээр жинтэй ойх үед хүнд цохиур гарын булчинд ачаалал өгдөг ба тохой, бугуй гэмтэх эрсдэл үүсгэдэг. Анхаарах бас нэг зүйл бол бэлтгэл хийхийн өмнө заавал биеэ халаах хэрэгтэй. Хөл, гар, нурууны сунгалтын дасгал хийх нь чухал. Ингэснээр спортын гэмтэл, бэртэл авах эрсдэлд өртөхгүй байх боломжтой. Мөн бид теннис тоглож байх үед идэвхтэй хөдөлж гүйж байдаг. Энэ үед хөлийн шагай, нуруу гэмтэл авах юм бол үргэлжлүүлэн тоглож болохгүйг анхаараарай учир нь гэмтлийг хүндрүүлэх талтай.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ