Карт

Спорт кафе

Sports cafe Episode 10 /Туялзуур сэлэм/

Sports cafe Episode 10 /Туялзуур сэлэм/

 

/SPORTSCAFE/ Nami with Daniel, Handa & Becky 
Өнөөдрийн дугаараар Ilden fencing club - Илдэн туялзуур сэлэмний клуб -тэй хамтран туялзуур сэлмээр хичээллэсэн байгаа. Туялзуур сэлмээр хэрхэн шатар тоглодог болохыг мэдэрч үзлээ. 

Туялзуур сэлэм Францад XVII зууны үед спорт болж хөгжин, мастеруудын дүрэм, нэр томьёо, заах аргуудыг кодчилжээ. 1900-аад онд Францын хамгийн түгээмэл спортын нэг болж, Францын сургууль сүүлд Италийн системийг шинэчилсэн байна. Туялзуур жадны тэмцээнийг тухайн үеийн өдөр тутмын сонин, спортын сонинд байнга бичиж, телевизээр үзүүлдэг байжээ. Сонирхогчид болон 1900-аад онд туялзуур жадны мастерууд гэдэг байсан мэргэжлийнхний тэмцээн их зохиогдож, тамирчид цалин хөлсөөрөө амьдрах боломжтой байсан ажээ. Тэр үед épée-г дуэлийн сэлэм гэдэг байв. 

Туялзуур сэлэм бол биеийн тамираар хичээллэх сайхан боломж юм. Энэ спортыг ном, видеоноос, мөн онлайнаар сурах боломжгүй. Багштай нүүр тулан зааварчилгаа авч, олон зуун жилийн настай урлагаас суралцаарай. Парист очвол хэрэг гарган туялзуур жадны клубээр ороод гарахыг санал болгоё!  “Time Capsule Fencing Club” бол тухайн үед Cercle Saint-André-des-Arts гэдэг байсан Туялзуур жадны алтан үе буюу 1886 онд байгуулагдсан Парисын туялзуур жадны хамгийн эртний клуб юм. XIX зууны сүүлээр байгуулагдсанаас нь хойш клубын бүх зүйл яг хэвээрээ байгаа. Та энд мастер, оюутнуудын бэлтгэлийг үзэж, францын туялзуур сэлэмний түүхийн гэрч болсон хана, дээр үеийн онооны самбар, цом, хуучин зурагнуудыг сонирхоорой.  Туялзуур сэлэм бол спортын нэг төрөл төдий биш хүчтэй хүсэл тэмүүлэл өгөх зүйл юм! Та туялзуур сэлмээр хичээллэвэл өөртөө гайхалтай итгэлтэй болж,  эртний спорт хүмүүсийг тэгтэл татдаг нууцыг нээх болно. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ