
/SPORTSCAFE/ Nami with Adiya, Zulaa & Becky
Өнөөдрийн дугаараар бид зайсанд байрладаг Garuda Zaisan - Darkhan tsaaz academy дээр ирж бэлтгэл хийлээ. Хөлс урсгасан уяан хатан байдал нэн чухал байдаг спорт гэдгийг бид бүгд мэдэж авлаа.
Жюү жицү бөхийн тухайд спорт болон бразил гэсэн хоёр төрлөөр дэлхийд хурдацтай хөгжиж байгаа юм. Спорт жюү жицү нь Японд эрт дээр үеэс үүсэн хөгжсөн бол бразил нь 1900 оноос тус улсад үүссэн түүхтэй.
Спорт жюү жицү өшиглөж, цохидог, барилддаг, барьц авах дүрэмтэй байдаг бол Бразил жюү жицү хөл гарт өчдөг, боох мэхээр өрсөлдөгчөө ялдаг онцлогтой аж.
Жюү Жицү гэдэг үгийг утгачлан орчуулбал Жюү нь уян хатан Жицү нь урлаг, арга зам, техник гэсэн утгатай юм.
Жюү Жицү тулааны үр дүн дараах хэлбэрүүдээр гарч болно.
- Submission – Бууж өгөх
- Stoppage – Барилдааныг зогсоох
- Loss of Consciousness – Ухаан алдах
- Disqualification – Тэмцээнээс хасах
- Scoring – Онооны харьцаагаар
- Referee Decision
– Шүүгчийн шийдвэр
- Random Pick
– Санамсаргүй сонголт
Онооны хувьд доорх бүх байрлалд өрсөлдөгчөө 3 хором баривал оноо авах ба энэхүү хугацаанд хүрэлгүй барьц байрлалаа алдвал идэвхийн 1 оноо өгдөг байна
- Унагах – 2 оноо
- Хамгаалалт задлах – 3 оноо
- Хэвлий дээр өвдөглөх – 2 оноо
- Мордож суух – 4 оноо
- Өрсөлдөгчийнхөө ард гарах – 4 оноо
- Байрлал солих – 2 оноо