
SportsCafe Nami with Erkhembayar & Selenge
Энэ удаагийн дугаараар бид бүхэн Sky Resort-ийн гольфийн талбайд ирж хичээллэж үзлээ.
Хамгийн сонирхолтой нь бөмбөгөө хэрхэн яаж онож цохих вэ гэдэг байлаа.
Цэвэр агаар, байгалийн сайханд цагийг өнгөрөөн амарч тайвширч, найз нөхөд, түншийн харилцаагаа бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой спорт бол гольф. Богд хан уулын нөмөр Хүрхрээн аманд байрлах Монголын хамгийн анхны, олон улсын стандартад нийцсэн Монголын цорын ганц гольфийн клубтээ дотоодын болон гадаадын олон орны зочдыг хүлээн авч буй нь бидний хувьд бахархал төдийгүй маш өндөр хариуцлага учир бид үргэлж бүхнийг төгс байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг.
2007 онд “Гольф План” ХХК-ны хамт олон бид Улаанбаатар хотод 18 нүхтэй гольфын талбайн мастер төлөвлөгөө болон барилгын зургийг хийх захиалгыг М-Си-Эс группээс хүлээн авсан. Бид Монголд анхны мэргэжлийн гольфын талбай байгуулах ажил дээр ажиллах болсондоо баяртай байлаа.
Бид 1972 оноос хойш дэлхий олон улс оронд гольфын талбайн зураг гаргаж 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хугацаанд хувийн клаб, амралтын цогцолбор газар, орон сууц зэрэг олон бүтээн байгуулалтын дизайныг амжилттай гүйцэтгэснээрээ бахархдаг. Бидний бүтээсэн Найн Бриджэс болон Парисын дэргэдэх Евро Диснэй Гольфын Талбай нь Гольф сэтгүүлээс Топ 100-д эрэмбэлэгдсэн билээ.
“Гольф План” компанийн зурсан олон талбайд тухайн улсын Үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагддаг. Жишээлбэл: Шинэ Кута Гольф Клабт 2009 онд Индонезийн Үндэсний Аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан ба энэхүү талбай нь “Линкс” сэтгүүлээс 2008 оны Хамгийн шилдэг олон улсын гольфын талбайгаар шалгарсан юм. Саужана Гольф, Каунтри Клаб нь 1978 онд нээгдсэнээсээ хойш Малайзын Аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна. 1983 онд нээгдсэн Сентоза Гольф Клаб (Серапонг Гольфын Талбай)-д Сингапурын аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагддаг ба 2001 онд бид дахин шинэчилж өгсөн юм. Бид дэлхийн 60 орчим оронд 100 гаруй төслийг хийж гүйцэтгээд байна.
Аливааг эхлэхдээ үндэс сууриа зөв тавих, цаашлаад ахиж дэвшихдээ хамгийн шилдгээс нь, зөв суралцах чухал. Орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж, ур чадвараа улам төгөлдөржүүлэхэд тань туслахаар бичлэгүүдийг чинь хадгалж, Их Британиас ирсэн шилдэг багш хичээл заах учир бүх зүйл зөвхөн таны хичээл зүтгэл, авьяас чадвараас л шалтгаална.