Карт

Статистик мэдээ

Үндэсний бөхийн их аваргууд

Үндэсний бөхийн их аваргууд

Монгол засгийн газрын 1925 оны 5 сарын 15-ны өдрийн тогтоолоор Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам, Цэргийн наадам хоёрыг хамтруулан Ардын наадам болгон Нийслэл хүрээг чөлөөлсөн гэх өдөр буюу 1921 оны билгийн тооллын зургаан сарын шинийн зургаан нь аргын тооллын долоон сарын арван нэгэн байсан тул баяр наадмыг жил бүрийн энэ өдөр бөх барилдуулан, морь уралдуулан, сур харвуулж эрийн гурван наадам зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 
Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу 1946 оноос Ардын наадмыг өөрчлөн " Ардын хувьсгал ялсны ой " гэж тэмдэглэх болсон бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгал ялан улмаар Монгол улс нэг нийгэмээс нөгөө нийгэмд шилжин олон намын тогтолцоо үйлчилж бүх орон даяар сонгуульт ажил зохион байгуулагдсан бөгөөд 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн.
Улмаар 2006 онд " Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон " өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол улсын байгуулагдсаны ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэж байна.


1925 оноос хойш өнөөдрийг үндэсний их баяр наадам 98 удаа зохион байгуулагдаж /1990 онд Монголын нууц товчоо 750 жилийн ойн даншиг наадмаар цол олгосон, 2021 онд дэлхий дахинаа тархсан ковид-19 цар тахалын улмаас завсарласан/ 48 хүчит бөх их баяр наадмаар түрүүлж байжээ. Дархан аварга Х.Баянмөнх улсын баяр наадамд 10 удаа түрүүлсэн, ингэхдээ 21 жилийн зайтай түрүүлсэн хосгүй хүчтэн билээ.  Энэ он жилүүдэд 5 хүчит дархан аварга нийт 40 удаа улсын их баяр наадамд түрүүлсэн хосгүй амжилтыг бүтээжээ. 

№1 Улсын баяр наадамд хамгийн олон түрүүлсэн хүчит бөхчүүд

1.    Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нийт 12 удаа түрүүлсэн. 
1988, 1989,1990, 1990, 1992,1993, 1994, 1995,1996,1997,1998,1999 онуудад, мөн тасралтгүй 8 удаа түрүүлсэнээрээ дээд амжилт. 
2.    Дархан аварга Хорлоогийн Баянмөнх нийт 10 удаа түрүүлсэн.
1968, 1974,1972,1973,1975,1977,1979,1981,1987 мөн 21 жилийн зайтай түрүүлсэн нь бусад бөхчүүдээс хамгийн хол зайтай түрүүлсэнээрээ тасархай амжилт юм. 
3.    Дархан аварга Бадамдоржийн Түвдэндорж нийт 7 удаа түрүүлсэн.
1939,1941,1945,1946,1952,1953,1954 онуудад 7 удаа түрүүлсэн бөгөөд 15 жилийн зайтай түрүүлсэн харьшгүй хүчит бөх билээ. 
4.    Дархан аварга Жигжидийн Мөнхбат нийт 6 удаа түрүүлсэн.
1963,1964,1965,1966,1967,1974 онуудад түрүүлсэн бөгөөд 5 жил нь тасралтгүй түрүүлжээ. 
5.    Дархан аварга Дарийн Дамдин нийт 5 удаа түрүүлсэн.
1956,1957,1958,1959,1960 онуудад тасралтгүй 5 жил дарааллан түрүүлжээ. 

№2 1925 оноос хойш төрийн баяр наадмаар төрөн гарсан арслангаас дээш цолтой бөхчүүдийн тоо. 
Дархан аварга 10
Даян аварга 4
Улсын аварга 11
Улсын арслан 24


№3 Улсын их баяр наадамд хамгийн олон удаа үзүүрлэсэн бөхчүүд
Дархан аварга Дарийн Дамдин 5 удаа
Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 5 удаа
Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ 5 удаа
Дархан аварга Жигжидийн Мөнхбат 4 удаа
Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 4 удаа
Улсын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар 4 удаа
Дархан аварга Шаравын Батсуурь, Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар, Улсын арслан Пүрэвийн Дагвасүрэн, Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох нар тус бүр 3 удаа үзүүрлэжээ. 


№4 Ардын хувьсгалаас хойш Төрийн их баяр наадамд хамгийн олон түрүү бөх тодорсон аймаг.

№5 Ардын хувьсгалаас хойш Төрийн их баяр наадамд хамгийн олон үзүүр бөх тодорсон аймаг.

№6 Улсын их баяр наадамд нэг аймгийн харъяат бөхчүүд үзүүр түрүүнд үлдсэн он жилүүд:

1922 оны наадмын үзүүр түрүүнд: Архангай аймгийн харьяат улсын аварга Г.Вандан, улсын арслан Д.Далантай
1926 оны наадмын үзүүр түрүүнд: Архангай аймгийн харьяат даян аварга Н.Жамъян, улсын арслан Ш.Төмөрбаатар
1943 оны наадмын үзүүр түрүүнд: Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов
1959 оны наадмын үзүүр түрүүнд: Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид
1962 оны наадмын үзүүр түрүүнд: Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Жамц, улсын арслан Ж.Чойжилсүрэн
1970 оны наадмын үзүүр түрүүнд: Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин
1976 оны наадмын үзүүр түрүүнд: Төв аймгийн харьяат улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн
1982 оны наадмын үзүүр түрүүнд: Увс аймгийн харьяат дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан М.Мөнгөн
2016 оны наадмын үзүүр түрүүнд: Архангай аймгийн харьяат улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва
2020 оны наадмын үзүүр түрүүнд: Увс аймгийн харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Даян аварга Н.Батсуурь 

№7 Улсын баяр наадамд нэг сумын харьяат бөхчүүд үлдсэн он жилүүд:

1943 оны наадмын үзүүр түрүүнд: Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов
1959 оны наадмын үзүүр түрүүнд: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид
1970 оны наадмын үзүүр түрүүнд: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин

Нийтлэг: Мандаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ