Карт

Статистик мэдээ

NBA-ын бүх цаг үеийн түүхэнд нэг улиралд хамгийн өндөр статистик үзүүлэлт дундчилсан тоглогчид.

NBA-ын бүх цаг үеийн түүхэнд нэг улиралд хамгийн өндөр статистик үзүүлэлт дундчилсан тоглогчид.

№1 Дундаж оноо авалт
1. Wilt Chamberlain - 50.4 PPG (1961-62)
2. Wilt Chamberlain - 44.8 PPG (1962-63)
3. Wilt Chamberlain - 38.4 PPG (1960-61)
Wilt Chamberlain бол нэг улиралд 40-өөс дээш оноо дундчилсан цор ганц тоглогч бөгөөд энэ үзүүлэлтээ карьертаа 2 улиралд үзүүлжээ. 
Сонирхуулахад нэг улиралд хамгийн өндөр оноо дундчилсан эхний 5-д Wilt Chamberlain-ээс өөр ердөө 1 тоглогч байдаг нь Michael Jordan /1986-1987 оны улиралд 37.1 оноо/ бол 2000 оноос хойш шилдэг 10-т багтсан 2 тоглогч байгаа нь James Harden /2018-2019 оны улиралд 36.1 оноо/, Kobe Bryant /2005-2006 оны улиралд 35.4/


№2 Дундаж самбараас бөмбөг авалт
1. Wilt Chamberlain - 27.2 RPG (1960-61)
2. Wilt Chamberlain - 27.0 RPG (1959-60)
3. Wilt Chamberlain - 25.7 RPG (1961-62)
Нэг улиралд хамгийн олон самбараас бөмбөг авалт дундчилсан шилдэг 10 үзүүлэлтийн 6-д нь Wilt Chamberlain байдаг бол үлдсэн 4 статистикийг Bill Russell үзүүлсэн байна. 2000 он гарсанаас хойш ямарч тоглогч 20 болон түүнээс дээш самбар дундчилаагүй бөгөөд хамгийн сүүлд 1968-1969 оны улиралд Wilt Chamberlain 20-оос дээш самбараас бөмбөг авалт дундчилжээ.


№3 Дундаж оновчтой дамжуулалт
1. John Stockton - 14.5 APG (1989-90)
2. John Stockton - 14.2 APG (1990-91)
3. Isiah Thomas - 13.9 APG (1984-85)
John Stockton бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын лидер бөгөөд тэрээр нэг улиралд оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн шилдэг 7 үзүүлэлтийн 6-г тэрээр эзэмшдэг байна. Нэг улиралд 14 оновчтой дамжуулалт дундчилж чадаагүй ч Magic Johnson 12 оновчтой дамжуулалт 6 улирал дундчилсан байна. 2000-аад гарсанаас хойш шилдэг 20-д 2 тоглогч багтдаг нь Russell Westbrook (19-д, 2020-2021 11.7 дамжуулалт) Rajon Rondo (20-д, 2011-2012 11.7 дамжуулалт)


№4 Бөмбөг таслалт
1. Alvin Robertson - 3.7 SPG (1985-86) 
2. Don Buse - 3.5 SPG (1976-77) 
3. Magic Johnson - 3.4 (1980-81)
Лигийн түүхэнд нэг улиралд 3 болон түүнээс дээш бөмбөг таслалт дундчилсан 10 тоглогч байдаг. Alvin Robertson 4 улирал 3 болон түүнээс дээш бөмбөг таслалт дундчилжээ. Дээрх 3 тоглогчоос гадна Michael Ray Richardson, John Stockton, Slick Watts, Michael Jordan нар л 3 болон түүнээс дээш бөмбөг таслалт дундчилсан байна. 


№5 Хаалт
1. Mark Eaton - 5.6 BPG (1984-85)
2. Manute Bol - 5.0 BPG (1985-86)
3. Elmore Smith - 4.9 BPG (1973-74)
NBA-ын түүхэнд 17 тоглогч нэг улиралд 4.0-өөс дээш хаалт дундчилсан байдаг. Mark Eaton 3 удаа, Manute Bol 2 удаа, Hakeem Olajuwon 3 удаа, Dikembe Mutombo 2 удаа дундчилж байсан. 2000 оноос хойших хамгийн өндөр хаалт дундчилсан тоглогч бол Alonzo Mourning, тэрээр 1999-2000 оны улиралд 3.7 блок дундчилсан байна.


№6 Бөмбөг алдалт
1. James Harden - 5.7 TPG (2016-17)
2. Russell Westbrook - 5.4 TPG (2016-17)
3. James Harden - 5.0 TPG (2018-19)
Бөмбөг алдалтын рекордын шилдэг 10-н статистикийн 9 нь James Harden болон Russell Westbrook нарын нэр дээр бүртгэгдсэн байдаг бол тэдэнтэй хамт энэхүү статистикийн шилдэг 10-т багтдаг өөр нэг тоглогч бол Trae Young /2019-2020 оны улиралд 4.8 бөмбөг алдалт/ юм.
Хамгийн сонирхолтой нь James Harden, Russell Westbrook нар 2016-17 оны улиралд хамгийн олон бөмбөг алдалт дундчилсан NBA-ын дээд амжилтыг тогтоосон. Өмнө нь энэхүү хар амжилт Charles Barkley /1986-1987 оны улиралд 4.7 бөмбөг алдалт/ нэр дээр бүртгэлтэй байсан. 


№7 Нэг улиралд хамгийн олон удаа 3 онооны шидэлт амжилттай болгосон тоглогч
1. Stephen Curry - 402 3PM (2015-16)
2. James Harden - 378 3PM (2018-19)
3. Stephen Curry - 354 3PM (2018-19)
Сүүлийн 10 жилийн хугацаанд NBA-д 3 онооны шидэлт, довтолгоо гол үүргийг гүйцэтгэх, тоглогчид хувьсан өөрчлөгдөж байгааг бүгд харж байна. Тэгвэл тоо баримтын хувьд үүнийг бататгах нэг баримт бол Ray Allen 2005-2006 оны улиралд 269 удаа 3 онооны шидэлт оновчтой болгож энэхүү амжилтыг эзэмшиж байсан бол Stephen Curry лигт байр сууриа эзэлж эхлэснээс хойш энэ амжилтыг 7 удаа ахиулсан байна. 


№8 3 онооны шидэлтийн хувь
1. Kyle Korver - 53.6% (2009-10) 
2. Steve Kerr - 52.4% (1994-95) 
3. Tim Legler - 52.2% (1995-96)
Steve Kerr-ийн тогтоосон гайхалтай амжилтыг 2009-10 оны улиралд Kyle Korver эвдэж шинэ дээд амжилт тогтоосон байна. Kyle Korver карьертаа 4 удаа лигийг 4 удаа 3 онооны шидэлтийн хувиар тэргүүлсэн байна. Улиралд 3 онооны шидэлтийн хувь 50% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй ердөө 8 тоглогч байдаг. 2000 оноос хойш энэхүү амжилтыг үзүүлсэн 2 тоглогч байдаг нь Korver, Jason Kapono нар юм.


№9 Довтолгооны хувь
1. Mitchell Robinson - 74.2% (2019-20)
2. Wilt Chamberlain - 72.7% (1972-73)
3. DeAndre Jordan - 71.4% (2016-17)
Mitchell Robinson 2019-2020 оны улиралд 74.2%-ийн довтолгооны гүйцэтгэлтэй улирлыг дуусгаснаар 47 жилийн турш эвдэгдээгүй байсан рекордыг эвдсэн. Гэвч агуу Wilt Chamberlain энэхүү амжилтыг улирлыг 82 тоглолтонд бүтэн тоглож 43.2 минутыг нэг тоглолтонд дундчилж гайхалтай статистик үзүүлсэн бол Mitchell Robinson 61 тоглолтонд оролцож 23.1 минутыг талбайд өнгөрүүлсэнээр дундчилсан байна. 
Лигийн түүхэнд нэг улирлын турш 70% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй довтолгоо гүйцэтгэсэн 6 тоглогч байдаг. Rudy Gobert /2021-22 оны улиралд 71.3%/, DeAndre Jordan карьертаа 3 удаа 70% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй довтолсон. 


№10 Чөлөөт шидэлтийн хувь
1. Jose Calderon - 98.1% (2008-09)
2. Calvin Murphy - 95.8 (1980-81)
3. Mahmoud Abdul-Rauf - 95.6% (1993-94)
Нэг улирлын турш чөлөөт шидэлтийг 90% болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй улирлыг дуусгасан олон тоглогч байдаг харин 95% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй ердөө 5 тоглогч байдаг. 
Jose Calderon 95% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй чөлөөлт шидэлт гүйцэтгэсэн 5 тоглогчоос хамгийн цөөн тоглолтонд оролцсон /68 тоглолт/ бол Mahmoud Abdul-Rauf нэг улиралд 80-аас дээш тоглолтонд оролцохдоо энэхүү амжилтыг үзүүлсэн цор ганц тоглогч юм Jose Calderon энэхүү амжилтыг тогтоохдоо нэг тоглолтонд дундажаар 2.3 оролдлого хийж 2.2-ыг оновчтой болгосон байна.

Нийтлэгч: Мандаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ