
АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-ын улиралд багууд 73-75 тоглолт хийж, багуудад 7-9 тоглолт дутуу байна. Зэрлэг өрнөдийн ПО-ын болон ПИ-ны байрлалын төлөөх өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүсч өдөр бүрийн тоглолтууд ПО-ын уур амьсгал дор өрнөж байна.
Харин зарим багууд драфтын эрхийн төлөө улирлаа энэ хүрээд дуусгаж байгаа бол аваргын төлөө өрсөлдөж байгаа багууд солилцоо наймааны болон чөлөөт агентын зах зээлээс шинэ тоглогч нарыг багтаа элсүүлж илүү хүчирхэг багууд бүрдэж өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна. Солилцоо наймаанаас өмнө улирлын амжилтын талаарх таамаглалыг
https://www.msports.mn/news-show/n230100039
https://www.msports.mn/news-show/n230100038 үзнэ үү.
Багуудын бүрэлдэхүүн, үлдсэн тоглолтуудын хуваарь зэргээс хамаарч багууд улирлыг ямар амжилттай дуусгах таамгыг статистик-д үндэслэн гаргаснаа танилцуулья.
Easter conference
№15 Detroit Pistons
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: 15-д 16 хожил 58 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 3-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 9-29 амжилттай /хожлын хувь 24%/, эсрэг багийн талбай дээр 7-29 /хожлын хувь 14%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ- MIL, MIA, BKN, зочин- OKC, HOU, ORL, IND, CHI
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: улирлын төгсгөлд тоглох багуудын чанар, гэртээ болон зочлон тоглолтоор тоглож байгаа статистикаас харахад тэд үлдсэн тоглолтуудад 2 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай.
- Улирлын амжилтын таамаг: 18 хожил 64 хожигдолтой хүснэгтийн 15-р байрлалд дуусгах магадлалтай.
№14 Charlotte Hornets
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: 14-д 24 хожил 51 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 7 тоглолтын 4-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 12-24 амжилттай /хожлын хувь 33%/, эсрэг багийн талбай дээр 12-27 /хожлын хувь 19%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-CHI, TOR, TOR, HOU, зочин-DAL, OKC, CLE
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 1 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 25 хожил 57 хожигдолтой хүснэгтийн 14-р байрлалд дуусгах магадлалтай.
№13 Orlando Magic
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: 13-д 31 хожил 43 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 4-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 18-19 амжилттай /хожлын хувь 49%/, эсрэг багийн талбай дээр 13-24 /хожлын хувь 35%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-BKN, DET, CLE, CLE, зочин-MEM, WAS, BKN, MIA
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 2 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 33 хожил 49 хожигдолтой хүснэгтийн 13-р байрлалд дуусгах магадлалтай.
№12 Washington Wizards
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: 12-д 33 хожил 41 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 5-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 17-19 амжилттай /хожлын хувь 47%/, эсрэг багийн талбай дээр 16-22 /хожлын хувь 42%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 6 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 1 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 1 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-BOS, ORL, MIL, MIA, HOU, зочин-TOR, NYK, ATL
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 2 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 35 хожил 47 хожигдолтой хүснэгтийн 12-р байрлалд дуусгах өндөр магадлалтай.
№11 Indiana Pacers
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: 11-д 33 хожил 41 хожигдолтой. Улирал эхлээд багийн зарим тоглогч нарыг солих гэж байсан хэдий ч баг нь учраа олж ПО, ПИ-ний байрлалд бүрэн багтах боломж тэдэнд байсан. Гэвч багийн лидер Tyrese Haliburton-ны бэртлээс шалтгаалж тэд маш олон хожигдож улмаар ПИ-ний байрлалаас мултах эрсдэл бодитоор нүүрлээд байна. Тэдний улирал энэ хүрээд дуусах хэдий ч багийн бүрэлдэхүүн ирэх улирал сайжирч ПО-д өрсөлдөхүйц хэмжээнд байх боломжтойг энэ улиралд хангалттай сайн харууллаа.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 5-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 19-17 амжилттай /хожлын хувь 53%/, эсрэг багийн талбай дээр 14-24 /хожлын хувь 37%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-DAL, MIL, OKC, NYK, DET, зочин-ATL, CLE, NYK
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 3 тоглолтонд хожил байгуулж 5 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 36 хожил 46 хожигдолтой хүснэгтийн 11-р байрлалд дуусгах магадлалтай.
№10 Chicago Bulls
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 10-д 35 хожил 38 хожигдолтой.
Багийн үндсэн холбогч Lonzo Ball-ийн бэртлээс шалтгаалж тэдний энэ улирал хүссэн хэмжээнд байж чадаагүй. Хамгийн харамсалтай нь тэрээр ирэх улиралд ч талбайд гарахгүй байх эрсдэлтэй.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 4-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 20-17 амжилттай /хожлын хувь 54%/, эсрэг багийн талбай дээр 15-21 /хожлын хувь 42%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-LAL, MEM, ATL, DET, зочин-LAL, LAC, CHA, MIL, DAL
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 5 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 39 хожил 43 хожигдолтой ПИ-ийн буюу хүснэгтийн 10-р байрлалд дуусгах магадлалтай. Тэд ПИ-ний өрсөлдөөнт Toronto Raptors багтай тоглох магадлал маш өндөр бөгөөд талбайдаа тоглохын тул үлдэж буй тоглолтуудад 5 аас илүү хожил байгуулах шаардлагатай байна.
№9 Toronto Raptors
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 9-д 36 хожил 38 хожигдолтой,
Улирлын эхнээс л учраа олохгүй байсан тэд улирлын дундуур багаа тараах, тоглогчидоо солиход бэлэн гэдгээ багуудад мэдэгдэж байсан. Харин тэд улирлын сүүлийн хагаст учраа олж мөн Jakob Poeltl-ийг эгнээндээ нэгтгэснээр илүү хүчирхэг болж чадсан.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 3-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 24-14 амжилттай /хожлын хувь 63%/, эсрэг багийн талбай дээр 12-24 /хожлын хувь 33%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 5 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-WAS, MIA, MIL, зочин-PHI, CHA, CHA, BOS, BOS
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай, Хожил бүхэн үнэтэй бөгөөд тэд сүүлийн 8 тоглолтоос 5 буюу түүнээс дээш хожил байгуулж чадвал ПО-д өрсөлдөх боломжоо нэмэгдүүлж чадна. Үндсэн гол тоглогчдоос бэртэлтэй тоглогч байхгүй. /Otto Porter-ийн улирал дууссан/
- Улирлын амжилтын таамаг: 40 хожил 42 хожигдолтой ПИ-ийн буюу хүснэгтийн 9-р байрлалд дуусгах магадлалтай.
№8 Atlanta Hawks
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 8-д 36 хожил 37 хожигдолтой,
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 6-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд.
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 20-15 амжилттай /хожлын хувь 57%/, эсрэг багийн талбай дээр 16-22 /хожлын хувь 42%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-IND, MEM, CLE, DAL, WAS, PHI, зочин-BKN, CHI, BOS
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 5 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 41 хожил 41 хожигдолтой ПИ-ийн буюу хүснэгтийн 8-р байрлалд дуусгах магадлалтай.
№7 Brooklyn Nets
- Багийн гол 2 тоглогчоо солилцооны цонхоор явуулж драфтын эрх болгос ч тэд энэ улирлыг ПИ-ний байрлалд дуусгах боломжтой. Мөн багийн холбон тоглогч Ben Simmons-ийн улирал дууссан.
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 7-д 39 хожил 34 хожигдолтой,
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 6-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 19-16 амжилттай /хожлын хувь 54%/, эсрэг багийн талбай дээр 20-18 /хожлын хувь 53%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 5 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-HOU, ATL, UTA, MIN, ORL, PHI, зочин-MIA, ORL, DET
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 6 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 45 хожил 37 хожигдолтой ПИ-ийн буюу хүснэгтийн 7-р байрлалд дуусгах магадлалтай.
№6 Miami Heat
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 6-д 40 хожил 34 хожигдолтой, тэд улирлын дундуур тааруу байсан хэдий ч ПО-ийн байрлалд улирлаа дуусгаж ПО-д өрсөлдөх эрхээ авах боломжтой. Тэдэнд хүнд бэртэлтэй тоглогч байхгүй гэсэн сайн мэдээтэй.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 3-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 25-13 амжилттай /хожлын хувь 66%/, эсрэг багийн талбай дээр 15-21 /хожлын хувь 42%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 4 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-BKN, DAL, ORL, зочин-TOR, NYK, DET, PHI, WAS
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 5 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай, хэрэв тэд 6 хожиж чадвал хүснэгтийн 5-р байрт дэвших боломжтой.
- Улирлын амжилтын таамаг: 45 хожил 37 хожигдолтой ПO-ын 6-р байрлалд дуусгах магадлалтай.
№5 New York Knicks
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 5-д 42 хожил 33 хожигдолтой, Тэдэнд хүнд бэртэлтэй тоглогч байхгүй. Багийн лидер Jalen Brunson гарын жижиг бэртэлтэй байгаа.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 7 тоглолтын 4-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 20-17 амжилттай /хожлийн хувь 54%, эсрэг багийн талбай дээр 22-16 /хожлын хувь 58%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 1 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 4 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-HOU, MIA, WAS, IND, зочин-CLE, IND, NOP
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 46 хожил 36 хожигдолтой ПO-ын 5-р байрлалд дуусгах магадлалтай.
№4 Cleveland Cavaliers
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 4-д 47 хожил 28 хожигдолтой,
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 7 тоглолтын 4-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 29-8 амжилттай /хожлын хувь 78% /, эсрэг багийн талбай дээр 18-20 /хожлын хувь 47%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 1 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 1 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 5 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-HOU, NYK, IND, CHA8 зочин-ATL, ORL, ORL
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 6 тоглолтонд хожил байгуулж 1 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 53 хожил 29 хожигдолтой ПO-ын 4-р байрлалд дуусгах магадлалтай.
№3 Philadelphia 76ers
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 3-д 49 хожил 24 хожигдолтой,
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 5-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 26-11 амжилттай /хожлийн хувь 70% /, эсрэг багийн талбай дээр 23-13 /хожлын хувь 64%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 5 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 1 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-DAL, TOR, BOS, MIA, зочин-PHX, DEN, MIL, ATL, BKN
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 6 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 55 хожил 27 хожигдолтой ПO-ын 3-р байрлалд дуусгах магадлалтай.
№2 Boston Celtics
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 2-д 51 хожил 23 хожигдолтой,
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 5-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 27-9 амжилттай /хожлийн хувь 75% /, эсрэг багийн талбай дээр 24-14 /хожлын хувь 63%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-SAS, UTA, TOR, TOR, ATL, зочин-WAS, MIL, PHI
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 6 тоглолтонд хожил байгуулж 2 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 57 хожил 25 хожигдолтой ПO-ын 2-р байрлалд дуусгах магадлалтай.
№1 Milwaukee Bucks
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 1-д 53 хожил 20 хожигдолтой,
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 4-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал амжилт: Өнөөдрийн байдлаар тэд талбайдаа 30-7 амжилттай /хожлийн хувь 81%, бүсийнхээ хамгийн өндөр амжилттай баг/, эсрэг багийн талбай дээр 23-13 /хожлын хувь 64%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь: гэртээ-BOS, PHI, CHI, MEM, зочин-DEN, DET, IND, WAS, TOR
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 7 тоглолтонд хожил байгуулж 2 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 59 хожил 23 хожигдолтой ПO-ын 1-р байрлалд дуусгах магадлалтай.