
АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-ын улиралд багууд 73-75 тоглолт хийж, багуудад 7-9 тоглолт дутуу байна. Зэрлэг өрнөдийн ПО-ын болон ПИ-ны байрлалын төлөөх өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүсч өдөр бүрийн тоглолтууд ПО-ын уур амьсгал дор өрнөж байна.
Харин зарим багууд драфтын эрхийн төлөө улирлаа энэ хүрээд дуусгаж байгаа бол аваргын төлөө өрсөлдөж байгаа багууд солилцоо наймааны болон чөлөөт агентын зах зээлээс шинэ тоглогч нарыг багтаа элсүүлж илүү хүчирхэг багууд бүрдэж өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.
Солилцоо наймаанаас өмнө улирлын амжилтын талаарх таамаглалыг
https://www.msports.mn/news-show/n230100039
https://www.msports.mn/news-show/n230100038 үзнэ үү.
Багуудын бүрэлдэхүүн, үлдсэн тоглолтуудын хуваарь зэргээс хамаарч багууд улирлыг ямар амжилттай дуусгах таамгыг статистик-д үндэслэн гаргаснаа танилцуулья.
Western conference
№15 Houston Rockets
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 15-д 18 хожил 56 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 3-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 12-26 амжилттай /хожлын хувь 32%/, эсрэг багийн талбай дээр 6-30 /хожлын хувь 17%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: DET, LAL, DEN
o Зочин: CLE, NYK, BKN, CHA, WAS
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 2 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 20 хожил 62 хожигдолтой хүснэгтийн 15-р байрлалд дуусгах магадлалтай.
№14 San Antonio Spurs
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 14-д 19 хожил 55 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 1-г талбай дээрээ, 7-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 13-25 амжилттай /хожлын хувь 34%/, эсрэг багийн талбай дээр 6-30 /хожлын хувь 17%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 1 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: UTA
o Зочин: BOS, GSW, SAC, PHX, POR, MIN, DAL
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 1 тоглолтонд хожил байгуулж 8 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 20 хожил 62 хожигдолтой хүснэгтийн 14-р байрлалд дуусгах магадлалтай.
№13 Portland Trail Blazers
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 13-д 32 хожил 41 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 5-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 17-19 амжилттай /хожлийн хувь 47%/, эсрэг багийн талбай дээр 15-22 /хожлын хувь 41%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 5 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 1 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: OKC, NOP, SAC, SAC, GSW
o Зочин: MIN, MEM, SAS, LAC
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 3 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 35 хожил 47 хожигдолтой хүснэгтийн 13-р байрлалд дуусгах магадлалтай байна.
№12 Utah Jazz
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 12-д 35 хожил 38 хожигдолтой
Багийн гол тоглогч нарын нэг Collin Sexton 02.15-нд бэртэл авсанаас хойш талбайд гараагүйн улмаас багийн амжилт ПИ-ний байрлалаас унаад байна. Тэрээр 03.23-нд дахин эмчид үзүүлэх мэдээтэй байсан бөгөөд хэзээ талбайд гарах нь тодорхойгүй.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 4-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 22-15 амжилттай /хожлын хувь 59%/, эсрэг багийн талбай дээр 13-23 /хожлын хувь 36%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 1 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 4 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: LAC, SAC, MEM, NYK,
o Зочин: SAC, SAS, BOS, BKN, LAL
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 5 хожигдох магадлалтай. ПИ-ний байрлалд багтахын тулд тэд сүүлийн 9 тоглолтоос 6 буюу түүнээс дээш хожих хүндхэн даалгавартай.
- Улирлын амжилтын таамаг: 39 хожил 43 хожигдолтой хүснэгтийн 12-р байрлалд дуусгах магадлалтай.
№11 New Orleans Pelicans
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 9-д 36 хожил 37 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 4-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 24-13 амжилттай /хожлын хувь 65%/, эсрэг багийн талбай дээр 12-24 /хожлын хувь 33%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 7 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 1 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 1 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байгаа нь байрлалын төлөө өрсөлдөж байгаа багуудаас хамгийн хүнд хуваарьтай байна. Багийн лидер Zion Williams 04.05-нд талбайд гарах мэдээтэй байгаа бол түүнийг эзгүйд дахиад 5 тоглолтыг тэд хүндхэн учраануудтай хийхээр байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: LAC, SAC, MEM, NYK
o Зочин: LAC, POR, GSW, DEN, MIN
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 3 тоглолтонд хожил байгуулж 6 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 39 хожил 43 хожигдолтой хүснэгтийн 11-р байрлалд дуусгах магадлалтай. Багийн лидер Zion Williams, Brandon ingram нарын бэртлээс шалтгаалж тэдний улирал хүссэн хэмжээнд байж чадалгүй хүснэгтийн 2-р байраас 9-р байр хүртэл унаад байгаа бол сүүлийн 9 тоглолтонд тэд 50-аас дээш хувийн амжилттай ПО-д өрсөлдөх эрхээ авахын төлөө тоглож байгаа 8 багтай учраа таарах хүндхэн хуваарьтай байгаагаас шалтгаалж тэднийг ПИ-ний байрлалаас гадуур үлдээхэд хүргэлээ. Багийн лидер Zion Williams-г эмчийн баг нь бэлтгэлдээ хамрагдаж болохыг зөвшөөрсөн сайн мэдээтэй бөгөөд 04.05-нд талбайд гарах мэдээтэй байна. Багтайгаа нэгдэж үлдэж буй 9 тоглолтод 5 болон 5-аас дээш хожил байгуулж чадсан тохиолдолд ПИ-ний өрсөлдөөнд оролцох боломжтой.
№10 Dallas Mavericks
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 11-д 36 хожил 38 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 3-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 22-16 амжилттай /хожлын хувь 58%/, эсрэг багийн талбай дээр 14-22 /хожлын хувь 39%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: SAC, CHI, SAS
o Зочин: CHA, IND, PHI, MIA, ATL дараагийн 5 тоглолт дарааллан аялан тоглолттой тэд үлдсэн 8 тоглолтоос багадаа 4 хожил авч чадахгүй бол ПИ-ний өрсөлдөөнөөс хасагдах эрсдэлтэй. Тэдний ард бичигдсэн NOP баг 4-5 хожил авсан тохиолдолд тэдний дээр бичигдэх боломжтой учраас тэдэнд хожил бүхэн үнэтэй. Бусдын хожигдолд найдах бус тэд багадаа 5 хожил авч чадвал ПИ-ний байрлал баталгаажна. Гэвч багий 2 лидер хамт байгаа үед хожлын эрс бага учраа олж чадахгүй байгаа нь тэдэнд энэ улиралд ПИ-ээс мултрах эрсдэл бодитоор нүүрлээд байна.
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 40 хожил 42 хожигдолтой хүснэгтийн 10-р байрт дуусгах магадлалтай.
№9 Oklahoma City Thunder
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 10-д 36 хожил 38 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 4-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 22-15 амжилттай /хожлын хувь 59%/, эсрэг багийн талбай дээр 14-23 /хожлын хувь 38%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, үлдсэн 5 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай байгаа нь бусад багуудтай харьцуулахад боломжийн төдийгүй тэднийг ПИ-ний байрлалд үлдэх магадлалыг нэмэгдүүлж байна.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: CHA, DET, PHX, MEM
o Зочин: POR, IND, GSW, UTA
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 5 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 41 хожил 41 хожигдолтой хүснэгтийн 9-р байрт дуусгах магадлалтай. Дүрмийн дагуу байрлал шийдэгдэх боломжтой болно.
№8 Minnesota Timberwolves
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 7-д 37 хожил 37 хожигдолтой
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 3-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 21-17 амжилттай /хожлын хувь 55%/, эсрэг багийн талбай дээр 16-20 /хожлын хувь 44%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: LAL, POR, NOP
o Зочин: GSW, SAC, PHX, BKN, SAS,
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай. Багийн их гурвалыг нэг бүх одод KAT багтайгаа нэгдсэн хэдий ч багийн лидер Anthony Edwards бэртэл авч сүүлийн 3 тоглолтонд оролцоогүй. Өдрөөс өдөрт гэсэн мэдээтэй байгаа хэдий ч талбайд хэзээ гарах нь тодорхойгүй байна.
- Улирлын амжилтын таамаг: 41 хожил 41 хожигдолтой хүснэгтийн 8-р байрлалд дуусгах магадлалтай. Дүрмийн дагуу байрлал шийдэгдэх боломжтой болно.
№7 Los Angeles Lakers
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 8-д 37 хожил 37 хожигдолтой. Багийн лидер бүх цаг үеийн онооны лидер Lebron James-ийн эзгүйд сүүлийн 10 тоглолтоос 7 хожил байгуулж ПИ-ний байрлалд бичигдэж эхэлсэн тэд сүүлийн тоглолтуудад 50 болон түүнээс дээш хувийн амжилттай байж чадвал ПИ-д 7-р байраар давуу байдалтайгаар тоглох боломжтой. Lebron James өдрөөс өдөрт гэсэн мэдээтэй хэзээ талбайд гарах нь тодорхойгүй хэвээр байгаа бол Mo Bamba 04.06-нд талбайд гарах боломжтой.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 4-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 21-17 амжилттай /хожлын хувь 55%/, эсрэг багийн талбай дээр 16-20 /хожлын хувь 44%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 3 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: CHI, LAC, PHX, UTA
o Зочин: CHI, MIN, HOU, UTA
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 5 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 42 хожил 40 хожигдолтой хүснэгтийн 7-р байрт дуусгах магадлалтай. Дүрмийн дагуу байрлал шийдэгдэх боломжтой болно.
№6 Phoenix Suns
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 5-д 38 хожил 35 хожигдолтой. Багийн гол цөм бүрэлдэхүүнийг авч үлдэж багтаа шилдэг оноо түүгч Kevin Durant-г элсүүлсэн тэд түүнтэй хамт 3 тоглолт хийж бэртэлд алдсан. Тэрээр 03.29-нд талбайд гарах магадлалтай байгаа бол төвийн тоглогч DeAndre Ayton-г 03.27-ныг хүртэл хянаж хэзээ талбайд гарахыг шийдвэрлэнэ. Нэгэнт ПО-ийн байрлалаас унахгүй болсон тэд бэртэл гэмтлээс хол байхыг хүсч аваргын дайралтаа хийхээр хүлээж байгаа.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 6-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 23-12 амжилттай /хожлын хувь 66%/, эсрэг багийн талбай дээр 15-23 /хожлын хувь 39%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 4 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 3 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: PHI, MIN, DEN, SAS, DEN
o Зочин: UTA, OKC, LAL
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 5 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 43 хожил 39 хожигдолтой хүснэгтийн 6-р байрт дуусгах магадлалтай. Дүрмийн дагуу байрлал шийдэгдэх боломжтой болно.
№5 Golden State Warriors
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 6-д 39 хожил 36 хожигдолтой. Улирлын эхлэл, дунд хэсэгт учраа олохгүй байсан тэд эсрэг багийн талбайд 4 тоглолтын 1-д л хожиж байгаа тааруу амжилттай. Гэвч тэд байрлалын төлөөх сүүлийн шийдвэрлэх тоглолтуудад хожиж ПО-ын байрлалаа баталгаажуулахад ойрхон байгаа төдийгүй дараагийн тоглолтын хуваарь зэргээс 5-р байрт бичигдэх боломжтой байна. Багийн гол хамгаалагчдын нэг Gary Payton II ирэх долоо хоногоос багтайгаа нэгдэж байгаа бол Andre Iguodala, Andrew Wiggins нар энэ улирал багтайгаа нэгдэх эсэх нь эргэлзээтэй байна.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 7 тоглолтын 4-г талбай дээрээ, 3-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 30-7 амжилттай /хожлын хувь 81%/, эсрэг багийн талбай дээр 9-29 /хожлын хувь 24%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: MIN, NOP, SAS, OKC
o Зочин: DEN, SAC, POR
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 43 хожил 39 хожигдолтой хүснэгтийн ПО-ын 5-р байрт дуусах магадлал өндөр байна. Дүрмийн дагуу байрлал шийдэгдэх боломжтой болно.
№4 LA Clippers
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 4-д 39 хожил 35 хожигдолтой. Баг нь учраа олж сүүлийн 8 тоглолтоос 6 хожоод байгаа хэдий ч Paul George-ийн авсан бэртэл тэдний амжилтанд маш ихээр сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Түүний гэмтэл 2-3 долоо хоног. Энэ хугацаанд улирал дуусна.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 8 тоглолтын 4-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд,
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 20-17 амжилттай /хожлын хувь 54%/, эсрэг багийн талбай дээр 19-18 /хожлын хувь 51%/
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 4 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 1 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: NOP, CHI, LAL, POR
o Зочин: MEM, MEM, NOP, PHX,
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 4 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 43 хожил 39 хожигдолтой хүснэгтийн ПО-ын 4-р байрт дуусах магадлалтай байна. Дүрмийн дагуу байрлал шийдэгдэх боломжтой болно.
№3 Sacramento Kings
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 3-д 44 хожил 29 хожигдолтой. Улирал эхлэхэд хэний ч санаанд 3-р байраар шалгарна гэсэн таамагт байгаагүй тэд олон жилийн ПО-д шалгараагүй хар цувралаа 3-р байраар шалгарч зогсоох нь бараг тодорхой болж байна. Гэвч өнгөрсөн тоглолтонд DeAaron Fox-ын авсан бэртлийн мэдээ бүрэн гараагүй байна. Түүний бэртэл хүнд биш байж гайхалтай улирал нь ПО-д хэр хол явахыг харахыг хүсч байна.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 4-г талбай дээрээ, 5-г эсрэг багийн талбайд
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 22-15 амжилттай /хожлын хувь 59%/, эсрэг багийн талбай дээр 22-14 /хожлын хувь 61%/.
- Үлдсэн тоглолтын хуваарь: 2 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 2 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 5 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: UTA, MIN, SAS, GSW
o Зочин: POR, POR, NOP, DAL, DEN
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 6 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 50 хожил 32 хожигдолтой хүснэгтийн ПО-ын 3-р байрт дуусах магадлал өндөр байна.
№2 Memphis Grizzlies
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 2-д 46 хожил 27 хожигдолтой. Багийн лидер Ja Morant-ын ээдрээтэй асуудлууд дуусч багтайгаа хурдан хугацаанд нэгдсэн сайн мэдээтэй төдийгүй лидерийн эзгүйд багийн андууд байрлалаа алдаагүй сайн мэдээтэй. Улирал дуусахаас өмнө гол хамгаалагч, төвийн тоглогч Steven Adams багтайгаа нэгдэх бол Brandon Clarke-ийн улирал дууссан байна.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 5-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд.
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 32-5 амжилттай /хожлын хувь 86% лигийн хамгийн өндөр// эсрэг багийн талбай дээр 14-22 /хожлын хувь 39%/.
- Үлдсэн тоглолтын хуваарь: 3 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 4 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: ORL, LAC, LAC, POR, MIL,
o Зочин: ATL, CHI, NOP, OKC
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 6 тоглолтонд хожил байгуулж 3 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 52 хожил 30 хожигдолтой хүснэгтийн ПО-ын 2-р байраар шалгарах өндөр магадлалтай байна.
№1 Denver Nuggets
- Өнөөдрийн байдлаар хүснэгтийн байрлал: Хүснэгтийн 1-д 49 хожил 24 хожигдолтой. 2 удаагийн MVP багийн лидер Nikola Jokic улиралд гурван аравт дундчилж байсан хэдий ч багийн сүүлийн тоглолтуудын хожигдол, багийн андуудын довтолгооны оновч буурсанаас үүдэлтэй түүний оновчтой дамжуулалт 9.9 болсон. Түүхэнд гурван аравт дундчилсан анхны төвийн тоглогч болж чадах болов уу. Хэрэв чадахгүй бол MVP-ын өрсөлдөөнд нэг том хөшүүргэ болж байсан статистик байхгүй болсоноор MVP авч чадахгүй хэмжээнд хүрэх болов уу.
- Үлдсэн тоглолтуудын талбайн давуу тал: Үлдсэн 9 тоглолтын 5-г талбай дээрээ, 4-г эсрэг багийн талбайд.
- Талбайн давуу тал, амжилт: Тэд талбайдаа 30-6 амжилттай /хожлын хувь 83%/, эсрэг багийн талбай дээр 19-18 /хожлын хувь 51%/.
- Үлдсэн тоглолтын хуваарь: 6 тоглолтыг ПО-ын байрлалын багуудтай, 1 тоглолтыг ПИ-ний байрлалын багтай тоглох бол үлдсэн 2 тоглолтыг хасагдах байрлалд байгаа багуудтай тоглох хуваарьтай.
- Үлдсэн тоглолтын хуваарь:
o Гэртээ: MIL, PHI, NOP, GSW, SAC
o Зочин: PHX, HOU, PHX, UTA,
- Улирлын үлдсэн тоглолтын таамаг: 5 тоглолтонд хожил байгуулж 4 хожигдох магадлалтай
- Улирлын амжилтын таамаг: 54 хожил 28 хожигдолтой хүснэгтийн ПО-ын 1-р байраар талбайн давуу талтайгаар ПО-д тоглох боломжтой байна.