Зорилго
Фүүтгольфын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, фүүтгольф сонирхогчдийг хичээллүүлэх, гишүүдийн дүрмээр баталгаажсан эрх, үүргийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гишүүдээ сургах, чадавхыг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний багш, дасгалжуулагч, тамирчид бэлтгэх, олон улсын тэмцээн, уралдаанд оролцох боломжийг хангахыг үндсэн зорилго болгоно.
- Ахмад настан болон хүүхэд тоглох боломжтой
- Чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй ашиглаж, идэвхтэй хөдөлгөөнд суурилсан явган алхаж цагийг зугаатай өнгөрөөнө.
- Нөхөрсөг, бие биенээ ойлгосон, найрсаг харилцаа, халуун дулаан уур амьсгал бүрдэнэ.