Манай клуб нь 20 жилийн өмнө байгуулагдсан албан ёсны нэр батламжаа 2020 онд авсан. Квант клуб нь Улаанбаатар хотод 2 салбар, Дорноговь, Хөвсгөл, Баян-өлгий аймагуудад тус тус нэг салбартай мөн нас насны ангилалтай мэргэжлийн багш нартай үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийн волейбол иог хосолсон анги ямар ач тустай вэ?
- Хүнд цүнх үүрснээс үүссэн нурууны бөгтөр засарч, анатомын зөв бүтэцтэй болоход өндөр үр нөлөөтэй
- Амьсгалыг ухамсартайгаар мэдэрснээр хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэнэ
- Хүүхэд стрессээ зөв дадал буюу дасгал хөдөлгөөнөөр тайлж сурна
- Биеийн жинг хэвийн хэмжээнд барина
- Төвлөрөл тэнцвэрийг сайжруулна
- Бодисын солилцоо сайжирна
- Өөрийгөө таньж мэдэхэд тусална
- Уян хатан болж, сунгалт сайжирч, өсөлт хөгжилтөд өндөр үр нөлөө үзүүлнэ.
- Өөрийгөө удирдах чадварт суралцана
- Эерэг хaндлагатай болно гэх мэт олон ач тустай.
- Багт хамт олныг удирдан манлайхад суралцана
- Бэлтгэлийн дараах тайвшрал бясалгалын дасгал
- Өөрийн биеийн онцлог дотор эрхтний үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаархи суурь мэдлэгтэй болно
- Унтах сэрэх зөв дадал ба унтах явцад биед юу болдог тухай академик мэдлэг
- Зөв хооллож сурах нь хүний махан биеийг олон жил амьдрах явцыг эрүүл урт удаан байлгах зэрэгт орших талаархи мэдлэгтэй болно.