Монголын даамын холбоо нь 1988 онд үүсгэн байгуулагдсан. Холбоон гол зорилго нь:
- Олон улсын спорт, олимпизмын үзэл санааг дэмжиж, Монгол улсад даамын спортыг хөгжүүлэх
- Монгол улсын спортын удирдах байгууллагуудтай хамтран ажиллах дэлхий, тив, олон улсын тэмцээнд амжилт гаргах, даамын спортоор Монгол улсын нэрийг сурталчлах
- Дэлхийн даамын холбооны гишүүний хувьд үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Өндөр ур чадвартай даамчид болон тэдний залуу халааг бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх
- Дэлхий, тив, олон улс, улсын чанартай тэмцээнийг Монгол улсад зохион явуулах
- Даамын спортыг олон түмэнд сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болно.