Msports Plus гишүүд 1 удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй
Sondor Spinning шинээр үйл ажиллагаа явуулж байгаа
СПИННИНГ бол мэдээж бүхий л жижиг булчинг ажиллуулж өөх шаталтыг нэмэгдүүлэн жигд галбиржин турах булчин бий болгох мөн зүрхийг маш сайн ажиллуулж стрессийг дарангуйлдаг гэвч бид сунгалтыг үргэлж орхигдуулснаар булчин зангирах, нуруу татах, хүзүү хөших, уян хатан бус болох мөн эмэгтэйлэг харагдахаа болих гэх мэт олон сөрөг үр дагавартай:
- Хөл хэсгээр турах
- Сунгалтын дасгал хийснээр хамгийн ил тод мэдэгдэхүйц турж өгдөг хэсэг бол хөлний хэсэг юм. Сунгалтын дасгалыг хийх үед хөлийн шилбэ болон гуяны ар тал сайн сунаж байдгийг мэдэрнэ.
- Нарийхан бэлхүүстэй болно.
- Сунгалтын дасгал хийснээр бэлхүүс хавийн өөх мах цочролд орж гуалиг болж эхэлдэг. Ялангуяа өмнө нь галбиртай байсан чинь одоо нас яваад галбиргүй болж байна даа гэж бодож байгаа хүмүүст сунгалтын дасгал маш сайн нөлөөлнө. Хэвлий хавийн булчингууд хөдөлгөөнд орсноор дотоод булчингийн чангарлыг идэвхжүүлж өгдөг. Ингэснээр бие бага багаар булчинтай болж энэ нь нарийхан бэлхүүстэй болох үндсийг тавина.
- Нүүр жижигхэн болно.
- Сунгалт хийснээр нүүр жижигхэн болдог. Хүний биений бүх яс хоорондоо холбоотой байдаг учир аль нэг хэсгийн ясны байрлал хэдхэн мм зөрөх төдийд л бие бүдүүрч улмаар нүүр ч гэсэн дагаад бүдүүрдэг.
- Энэ дундаас аарцагны ясыг хүн байнга хөдөлгөж чаддаггүй учраас уян хатан хөдөлгөөнийг хийж чадахгүй болдог.
- Гэвч сунгалтыг хийснээр аарцагны ясанд цочролыг үүсгэж нурууны далийлтыг зөв байрлалд очуулахаас гадна нүүрний хэсгээр ч мөн адил багасч жижигхэн нүүртэй болно.
- Сунгалт хийснээр биеийн аль ч хэсгийн булчинг зохицуулж болдог болохоор та өөрийн турахыг хүссэн газраараа турж болох юм. Мөн нэмж хэлэхэд өтгөн хаталтаас сэргийлэх, биеийн бүх булчингуудын үйл ажиллагааг дэмждэг тул спиннингтэйгээ хослуулснаар гайхалтай үр дүн гарах болно.