Msports Энгийн гишүүн 5% Plus гишүүн 10%-ийн хөнгөлөлттэйгөөр шинжилгээ өгөх боломжтой.
"Энхжин Б" эмнэлэг нь 2004 онд байгуулагдсан бөгөөд дотрын өвчний оношилгоо, эхо оношилгооны чиглэлээр 10-аад жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 онд клиник биохимийн чиглэлээр лаборатори нээн үйл ажиллагаа өргөжүүлсэн билээ. Өдгөө 5 их эмч, 4 лаборанттайгаар клиник биохими, клиник иммунологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинээр молекул биологийн шинжилгээ хийж эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид өөрийн лабораторийн хүчин чадалд түшиглэн чанарын баталгаатай үр дүнг зорилгоо болгон хурдан шуурхай, баталгаатай, үнэн зөв хариуг мэргэжлийн туршлагатай эмч, лаборант нар үйлчлүүлэгч болон тэдгээрийн эрүүл мэндийг хянах эмч нарт гарган өгч хүн ардын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.
ДАВУУ ТАЛ
- Орчин үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүд
- Мэргэжлийн чадварлаг хамт олон
- Хурдан шуурхай, баталгаатай, хариу
- Тав тухтай, цэвэр цэмцгэр орчин
- Найрсаг үйлчилгээ
Бид ЦЕШ, цусны бүлэг, цусны бүлэгнэлт, цус багадалтын шинжилгээ, ШЕШ, биохимийн элэг цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа, өөх тосны үзүүлэлтүүд, витамийн Д эрдэс бодисууд, чихрийн шижингийн оношилгооны бүх үзүүлэлтүүд, хеликобактери, үе мөчний үрэвсэл, хавдрын маркер, бамбай булчирхай, эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ, TOURCH халдвар бэлгийн замын нарийвчилсан үзүүлэлтүүд, элэгний B,C,D вирус идэвхжил, генотип тодорхойлох шинжилгээнүүд хийж байна.