MSports logo
Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж, ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 29

  • Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    МХБХ-ны нөхөн сонгууль өчигдөр явагдаж Сод Монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар сонгогдсон. Уг үйл явдлын дараагаар Монголын олон хөлбөмбөгчид, холбоо, хувь хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсэн давалгаа эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин өнөөдөр энэ тоо улам бүр нэмэгдэж, зөвхөн тамирчид, тоглогчдоос гадна олон Ивээн тэтгэгчид, байгууллагууд эсэргүүцлээ төрөл бүрээр илэрхийлсээр байна.

    Өнөөдөр мэдэгдсэн онцлох мэдэгдлүүдийг багцлан хүргэж байна.

    Өнгөрсөн жилийн дээд лигийн аварга СП Фалконс клубийг ивээн тэтгэдэг “NCD GROUP” ивээн тэтгэлгээ зогсоож хамтын ажиллагааны гэрээгээ дуусгавар болгосныг зарлалаа. Учир нь СП ФАЛКОНС клуб шинэ ерөнхийлөгч Ц.Анандбазарыг дэмжсэн тул энэхүү шийдвэрийг “Номин Констракшн Девелопмент Групп” буюу NCD GROUP гаргажээ.

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    Мөн DMU буюу Дөчин Мянгат Юнайтед багтай гэрээтэй байсан Шидэт Давалгаа ХХК-ний “WAVE Sport Lounge” өнөөдрөөс цаашид тухайн клубтэй цаашид хамтран ажиллахгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ. Учир нь DMU клуб ч мөн адил Ц.Анандбазарыг дэмжиж сонгуульд өрсөлдүүлсэн юм.

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    УИХ-н гишүүн асан Л.Эрдэнэчимэг өөрийн цахим хуудаснаа:

    Би нь хөлбөмбөгийн "Вестерн" багийн эмэгтэй тамирчдыг дасгалжуулагчийн хамт цалинжуулдаг юмаа. Их сургуульд суралцангаа, ажлаа хийнгээ дээр нь тамирчны цалин авдаг учраас манай багийн охидууд өдөр ирэх тусам сайжраад Лигийн аварга болсоон. Бүр FIFA-ийн ерөнхийлөгчөөс баяр хүргэж илгээлт явуулсан гээд боддоо.
    Вестерн хүүхдийн багууд Туркийн Анталия, Вьетнам явж тэмцээнд оролцсон. Зөвхөн дотооддоо тоглоод амжилтанд хүрэхгүй гэж боддог учраас олон улсын тэмцээнд зардлыг нь даагаад явуулдаг юм.
    Бас Япон, Македони дасгалжуулагчдыг бүх зардлыг нь даагаад монголдоо ажиллуулдаг. Удахгүй футзал барихаар ажил эхлэж байгаа.
    Тиймээ, манайх гэр бүлээрээ хөл бөмбөгийн хөгжилд хөрөнгө зарцуулдаг. Олон ч жил хүч хөдөлмөр зарж байгаа.
    Харамсалтай нь Хөл бөмбөгийн холбооноос дэмжлэг О.
    Гадаадаас, FIFA-аас ирдэг мөнгө нь хаашаа ордогийг сая сонгуульд оролцсон 26 л мэддэг байх.
    Хөл бөмбөгийн талбай дээр ирж ч үзээгүй мөртлөө нэр дэвшиж болдог юм бол Би ч бас нэрээ дэвшүүлмээр бgйна шүү.
    Тэмцэгч тамирчидтайгаа нэгдэж дэмжиж байгаа шүү.”хэмээн мэдэгджээ.

    Мөн өнөөдөр Монголын хөлбөмбөгийн тамирчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.


    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    Монголын хөлбөмбөгийн тамирчдын холбооны ерөнхийлөгч Д.Төрбат: Өчигдөр сонгуулийн явцад нотлох баримт буюу С.Жаргалсайхан аймгийн хөлбөмбөгийн төлөөлөгчтэй 5-10 сая төгрөг Анандбазарыг дэмжвэл өгнө. Тэр мөнгөөр тэр сумын заал танхимынхаа асуудлыг шийд гэж ярьсан яриаг өчигдөр болсон сонгуулиар өөрөөс нь асуухад хүлээн зөвшөөрсөн, сонгуулийн хороонд хандтал тоогоогүй.

    Мөн өнөөдөр МХБХ-ны хуулийн хэлтсийн дарга н.Батбаяр нэр хүндэд халдсан, хэвлэлийн хурал хийлээ гэж ХУД-н цагдаагын хэлтэст Х.Цэнд-Аюуш, Ц.Мөнх-Эрдэнэ, бид 3-т гомдол гаргасан. Үнэндээ МХБХ-нд Батбаяр гэж хуулийн хэлтсийн дарга байдаг гэдгийг өнөөдөр л мэдлээ, яагаад энэ хүн хууль бус зүйлийг эсэргүүцэж байгаа тамирчидаа шалгуулаад байгаа юм бэ? Хэмээн мэдэгдлээ.

    Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч И.Сарангэрэл:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    Ц.Анандбазартай нэг өрөөнд сууж ажиллаж чадахгүй. Энэ хүн Монголын хөлбөмбөгийн холбоог толгойлох эрхгүй, Ц.Анандбазар гэдэг хүний доор эмэгтэй тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулмааргүй байна, тамирчид маань үзэл бодолдоо үнэнч байгаад 100% 200% дэмжиж байна”.

    Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Алтантуяа:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    Энэ хүнээс бид нар айж байна, дүү нарынхаа өмнөөс жагсаж байна, Ц.Анандбазарыг эсэргүүцэж ажлаа өгөх хүртэл нь тэмцэнэ. Эмэгтэй лигийн 8 баг байгаа бүгд нэгдсэн, мөн эрэгтэй лигийн багууд мэр сэр цалин өгөхгүй гэж хэлсэн юм шиг байна лээ.

    Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, Хараацай клубийн ахлагч Ч.Солонго:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ
    Манай улсад эмэгтэй хөлбөмбөг байдаггүй гэж хүмүүс боддог. Гэхдээ 2018 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгээсээ 1-р гараад дараагийн шатанд шалгарч байсан. Өөрсдөөсөө ранк дээгүүр багуудыг хожиж, тэнцэж эмэгтэй хөлбөмбөг хөгжиж байсан. Яагаад Ц.Анандбазарыг дэмжихгүй байгаа вэ гэвэл 2021 оноос хойш энэ хүн хүчингийн хэрэгтэй холбоотой тийм мэдээллүүд сошиал ертөнцөд их байгаа. Мөн эсэргүүцэж буй том жишээ бол 2019 онд Монголын эмэгтэй 20 насны шигшээ баг тэмцээнд орж байхад тухайн багийн менежер согтуу охидын өрөөнд орж ирээд хөнжил сөхдөг ч юм уу сонин ёс бус зүйл гаргаж байсан тухайн шигшээ багт байсан охидуудын сэтгэл зүйд маш том цохилт болж байсан. Түүнээс шалтгаалж тамирчид нь хөлбөмбөгөө хаясан. 1 гаж хүн гарч байхад дахиж гаж сонирхолтой хүн ороод ирэхээр энэ хүмүүст хүнд тусч байгаа. Мөн бидний хувьд 6 сарын 23-с 7 сарын 5 хүртэл Азийн аваргад оролцох гэж байгаа эмэгтэй шигшээ баг энэ хүн байгаад байвал энэхүү тэмцээнд оролцохгүй байх талаар хоорондоо ярилцаж байгаа.

    Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Ц.Энхжин:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ
    Миний бие Ц.Энхжин өчигдрийн Хөлбөмбөгийн холбооны тамирчид бидний нүдний өмнө худалдагдсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй тул
    "Тоглогчдын холбооноос гаргасан бүх шийдвэрийг дэмжин тоглохгүй байхаа илэрхийлж байна"
    Спортын үнэт зүйл нь тамирчид байхад Ерөнхийлөгчийн тамгаа авахдаа хөлбөмбөгчдөө БОЛОВСРОЛГҮЙ , МӨНГӨГҮЙ гээд хэлж байгаа хүн яаж биднийг байтугай бидний спортыг хүндэлж хөгжүүлхэвдээ.
    Тиймээс үнэт зүйл болсон тамирчдынхаа талд бат зогсоно.
    Мөн тамирчидаа үнэнч ,шударга ,тууштай байгаасай гэж хүсэж байна.

    Үндэсний шигшээ баг болон ФС Улаанбаатар клубын тамирчин А. Дөлгөөн:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ

    Амараа овогтой Дөлгөөн миний бие Үндэсний шигшээ баг болон ФС Улаанбаатар клуб-д хүчин зүтгэж байгаа билээ.

    2025 оны 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд шударга бус ажиллагаа явагдсанд харамсаж байна.

    Иймд би Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй ямар ч тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.

    Бүх тамирчид, дасгалжуулагчид, спортод хайртай хүн бүрийг бидэнтэй хамт монголын хөлбөмбөгийн төлөө дуу хоолойгоо нэгтгээсэй гэж бас уриалж байна.

    Дээд лигийн Хангарьд Клуб:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ
    Манай Хангарьд клуб 2025.04.28 өдөр болсон МХБХ-ы нөхөн сонгууль МХБХ-ны дүрмүүдийг зөрчин, шударга бусаар зохион байгуулагдаж, Монголын хөлбөмбөгийн хүрээлэл болон нийгэмд бухимдал төрүүлээд байгаад гүнээ харамсаж байна.
    Бид Монголын хөлбөмбөгийн дээд лигийн "Очир" зөвлөл, Монголын хөлбөмбөгийн тамирчдын холбоо, эмэгтэй хөлбөмбөгийн тамирчид, Футзалын тамирчид, хөлбөмбөгийн зүтгэлтнүүдтэй дуу хоолойгоо нэгтгэн, шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, эдгээр төлөөллүүдийн МХБХ-нд тавьж байгаа шаардлагууд болон эсэргүүцлийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
    Бид эдгээр хууль бус үйл ажиллагааг шийдвэрлэж, МХБХ хэвийн үйл ажиллагаа явуулах хүртэл МХБХ-ны оролцоотой аливаа тэмцээн уралдаанд оролцохгүй хэдий ч бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, сайхан цагийг хүлээх болно.

    Үндэсний шигшээ баг болон ФС Улаанбаатар клубын тамирчин Г.Бат-Оргил:

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ
    Гэрэлт-Од овогтой Бат-Оргил миний бие Үндэсний шигшээ баг болон ФС Улаанбаатар клуб-д хүчин зүтгэж байгаа билээ.
    2025 оны 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд шударга бус ажиллагаа явагдсанд харамсаж байна.
    Иймд би Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй ямар ч тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.
    Бүх тамирчид, дасгалжуулагчид, спортод хайртай хүн бүрийг бидэнтэй хамт монголын хөлбөмбөгийн төлөө дуу хоолойгоо нэгтгээсэй гэж бас уриалж байна.

    Алтекс Дижитал Бирж

    Ц.Анандбазарыг эсэргүүцсэн давалгаа улам бүр ихсэж,  ивээн тэтгэгчид нэгдэж эхэллээ
    Мэдэгдэл
    Алтекс Дижитал Бирж нь спортын хөгжил, залуусын оролцоо, нийгмийн идэвхийг үргэлж дэмжсээр ирсэн билээ.
    Гэсэн хэдий ч сүүлийн үед Монголын Хөлбөмбөгт үүсээд байгаа нөхцөл байдал нь манай байгууллагын үндсэн зорилго, үнэт зүйл, зарчимтай нийцэхгүйд хүрсэнд гүнээ харамсаж байна.
    Иймд Алтекс Дижитал Бирж Хөлбөмбөгийн Дээд лигийн "Эс Пи Фалконс" багийн ерөнхий ивээн тэтгэгчээр цаашид хамтран ажиллахгүй бөгөөд холбогдох гэрээг дуусгавар болгож байгааг албан ёсоор мэдэгдэж байна.