MSports logo
Илон Маск, Марк Цукерберг хоёр халз тулалдана
  • А
    Админ

    6 сарын 26

  • Илон Маск, Марк Цукерберг хоёр халз тулалдана

    Дэлхийн том баячууд хоорондоо тулааны спортоор өрсөлдөхөөр болжээ. Марк Цукерберг нь Meta буюу фэйсбүүкийн Ерөнхий захирал бол Илон Маск нь Twitter-ийн эзэн. Тэд Лас-Вегаст халз үзэлцэхээр бэлтгэж байгаа мэдээ батлагдлаа. Сөргөлдөөн жиргээнээс үүджээ. Meta компани яг Twitter шиг үүрэгтэй Threads гэгчийг гаргах болсноо зарласан. Энэ оны нэгдүгээр сараас боловсруулж эхэлсэн бөгөөд ойрын саруудад ашиглалтад орох ёстой. Анхны хэрэглэгчдэд нь Далай лам, DJ Slime, хөтлөгч Опра Уинфри нар байна. Threads бол дизайн, үүрэг, ажиллагаа нь тэр чигээрээ Твиттер гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусдын салбарт хүчээр дайран орж, хэрэглэгчдийг нь булаацалдах гэж байна гэсэн үг. Энэ нь мэдээж Илон Маскад таалагдсангүй. Маск “Дэлхий тэр чигээрээ Цукийн эрхшээлд орох цаг ирэх ёсгүй. Өөр сонголт байх ёстой” гэж хариу өгсөн байна. Улмаар цахим ертөнцийн хоёр том эрхмүүд халз тулаанд бэлтгэж эхэлжээ.

    Илон Маск тулаанд дуудаж, Цукерберг “Газар, цагаа хэл” гэж хариу өгсөн байна. Цукерберг жюү жицүгээр хичээллэдэг гэж хүмүүс анхааруулсан ч Маск зүгээр гэсэн хариултыг өгчээ. Илон Маск “Лас-Вегаст торон дотор нударга зөрүүлье. Надад “Далайн морь” гэдэг дархан мэх бий.  Өрсөлдөгчийнхөө дээр нь юу ч хийхгүй хэвтсээр байгаад ялдаг мэх. Би спортоор хичээллэхгүй байгаа. Хүүхдээ тэвэрч, дээш нь шидэж л биеэ хааяа хөдөлгөдөг” гэж хэлсэн аж. Цукерберг, Маск хоёулаа тулааны урлагаар хичээллэж байсан. Маск кёкүшинкай каратэ, таэквондо бол Цукерберг саяхнаас жижицүгээр эрчимтэй хичээллэж, хэд хэдэн тэмцээнээс медаль авсан.