БНХАУ-ын Фэнчэн хотод зохион байгуулагдах Silk Road Supernova Volleyball International Invitational тэмцээнд Монгол улсын Волейболын эрэгтэй шигшээ баг оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ тэмцээнд Монгол, БНХАУ, Австрали улсын үндэсний шигшээ багууд өрсөлдөнө.
Мөн энэ жил Монгол улсад зохион байгуулагдах Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол болон БНХАУ-ын шигшээ багууд нэг хэсэгт багтсан байгаа тул энэхүү олон улсын тэмцээн нь ирэх албан ёсны өрсөлдөөний өмнөх чухал сорилт, бодит үнэлгээ авч, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж юм. Тэмцээний дараа манай эрэгтэй үндэсний шигшээ баг Вьетнам улсын үндэсний шигшээ багтай 7 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдаж, бэлтгэлээ улам эрчимжүүлсний дараа эх орондоо ирнэ.





