Азийн CS2-ийн түүхэнд анх удаа Дэлхийн аварга гэгдэх Major-ийн Плэй-офф шатанд Монголын The Mongolz баг шалгарлаа .
Хасагдах шатанд тэд нэг ч хожигдолгүй Round 3-ыг давж шилдэг 8 багийн нэгээр аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Best of 3 аар өрсөлдөхөд The Mongolz 2-1 харьцаатай дэлхийд 7-д эрэмбэлэгддэг HEROIC багийг буулгаж авснаар Плэй-оффт өрсөлдөнө.