Монголын ширээний теннисний холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний дээд лиг" 17 дах удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь 2024 оны шилдэг тамирчдыг чансаагаар нь эрэмбэлж
- УБ Синема
- Бласт
- Итгэлт санхүү групп
- Төмөрт өргөө
- Цайрт минерал
- Хаан банк гэсэн нийт 6 баг болгон хуваасан.
Тэмцээнд оролцож буй баг тус бүрд 4 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчид бүрдэж байгаа ба баг бүр 2 тойргийн тоглолт буюу 10 тоглолт хийнэ.
Мөн Хаан Банкны ивээн тэтгэж буй өсвөрийн тамирчдаас бүрдсэн баг оролцож буй нь онцлог болж байна.
Энэ удаагийн тэмцээний шилдгүүдээс шигшээ баг бүрдүүлэн 2025 онд Дохад зохиогдох ДАШТ болон 2026 онд Айчи-Нагояд зохиогдох ААШТ-д оролцох зорилготой.
"Үндэсний дээд лиг" нь 2025/03/21-д Оч клубийн байранд эхэлсэн ба долоо хоног бүрийн Баасан гараг - 18:00-21:30, Ням гараг - 10:00-19:30 хооронд нийтдээ таван 7 хоногийн хугацаанд нээлттэй явагдана.
Баг тамирчдыг ивээн тэтгэгч байгууллагууд
- Төмөрт өргөө ХХК
- Цайрт минерал ХХК
- Бласт ХХК
- Хаан банк
- Итгэлт санхүү групп
- Тэнгис кино театр
Мөн Msports шууд дамжуулалт болон мэдээ мэдээллийг өндөр түвшинд бэлтгэж буй нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог болж байна.
Аливаа спортын төрлийг газар дээрээс нь үзэх сонирхолтой байдаг тул спорт сонирхогчид та бүхнийг энэ удаагийн Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй "Үндэсний дээд лиг"-ийг хүрэлцэн ирж үзээрэй хэмээн урьж байна.