Athletic Club vs Manchester United
Европа лигийн хагас шигшээ шатны эхний тоглолт Испанийн төлөөлөл Athletic Club өөрсдийн “San Mamés” цэнгэлдэхдээ Английн алдарч улаан чөтгөрүүд буюу Manchester United клубийг хүлээн авч тоглолоо.
Тоглолт дөнгөж эхлээд 5 дахь минут талбайн зочин багийн сөрөг довтолгоо Alejandro Garnacho гоол оруулсан ч шүүгч VAR-ийн тусламжтайгаар отон тоглолт гэж үзэн гоолийг тооцсонгүй. Тоглолтын 30 дахь минут талбайн зочин улаан чөтгөрүүдээс Harry Maguire баруун жигүүрээс төв рүү дамжуулалт өгч Manuel Ugarte толгойгоороо өгсөн дамжуулалт Casemiro гоол оруулан 0:1 болгов.
Улмаар түүний гоолоос ердөө 4 минутын дараа Rasmus Højlund дээр Dani Vivian алдаа гарган улаан картаар торгуулж эсрэг багтаа 11 метрийн торгуулийн цохилт бэлэглэв. Үүнийг нь Manchester United клубийн багийн ахлагч Bruno Fernandes цохиж гоол оруулан 0:2 болгон холдууллаа. Эхний хагас дуусахтай зэрэгцэн Manuel Ugarte-ийн өсгийлдөж өгсөн дамжуулалтаар багийн ахлагч Bruno Fernandes гоол оруулан 0:3 болгож Европа лигт 7 дахь гоолоо оруулав. Харин хоёрдугаар хагаст талбайн эзэд илүүтэй довтолж байсан ч үндсэн цаг дуусаж талбайн зочид Manchester United 0:3 харьцаатай ялалт байгуулснаар өөрсдөдөө маш том давуу эрхийг авч чадлаа.
Хариу тоглолт Монголын цагаар 5-р сарын 9-нд 03:00 цагаас Manchester United клубийн “Old Trafford” цэнгэлдэхэд болно.