
Гурван үгээр: Тууштай, Эелдэг, Даруу

Хүүхэд нас: Багадаа хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо хүүхэд байсан.

Байт харвааны онцлог: Энэ спортын хэв шинж нь миний зан чанартай адилхан санагддаг. Анх хичээллэж байхад удаан резин татаж зогсох нь хэцүү санагдсан ч хичээллэх тусам энэ спортод татагдсан.

Тамирчин хүн: Өөрийн гэсэн зорилготой, тууштай, сахилга баттай хүнийг хэлэх байх. Тийм ч учраас тууштай байдлаас туршлага сууж, тэндээсээ улам их зорилго тээдэг байх.

Сургамж: Ялж ялагдах үе олон байдаг ч ялагдах болгондоо дахин нэг зүйлийг сурч авдаг.

Үнэ цэнэтэй зүйлс: Миний хоёр хүүхэд хамгийн үнэ цэнтэй үнэт зүйлс маань. Мөн миний нум сум надтай үргэлж хамт байдаг болохоор нум сумандаа хайртай.

Урам зориг: Гэр бүлийнхээ дэмжлэгээс их урам зориг авдаг. Мөн найз нөхөд, байт харвааныхаа мундаг тамирчдаас үлгэр дуурайлал аван өөрийгөө цэнэглэдэг.

Сайн чанар: Бусдаас зөвлөгөө авах дуртай. Хүмүүс миний төлөө зөвлөгөө, шүүмж, зөвлөмж өгөхөд түүнийг нь үргэлж эерэгээр хүлээж авдаг.

Зорилго: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэл хүлээсэн шилдэг байт харвааны тамирчин болохыг хичээж байна.

Хэлэх дуртай үг: Сүүлийн үед энэ үг манай спортод тохирсон гоё үг шиг санагддаг. “Зорилготой, Зоригтой, Зогсошгүй”









