“IEM Cologne 2025” Counter-Strike-ийн хамгийн том 3 тэмцээний нэг болох энэхүү тэмцээн өнгөрсөн лхагва гарагт эхлээд байгаа. Уг тэмцээнд нийт 24 баг оролцож байгаагаас 1-р шатанд 8 баг нь хасагдаж 2-р шатанд 16 баг өрсөлдөж флэй офф-н байрлал, эрхийн төлөө тоглож байна.
Дахин нэг удаа “THE MONGOLZ” багийн эсрэг “TEAM VITALITY” баг тоглоно.
7 сарын 28


2-р шатанд уригдаж очсон Монгол улсын төлөөлөл “THE MONGOLZ” баг нь эхний тоглолтоо
“3DMAX” -н багийг 2-0-оор “NUKE map 13-2, ANCEINT map 13-10” хожиж, дараагийн тоглолтоо өнгөрөгч орой “TEAM FALCONS”
багийг 2-0-оор “DUST2 map 13-9, Mirage map 13-9” буулган авч флэй офф-т шалгараад байгаа билээ.
“THE MONGOLZ” багийн дараагийн учраа өнгөрөгч “Austin Major 2025”-н финалд таарсан
“TEAM VITALITY” багтай хэсгээсээ 1-р гарах эсэхээ шийдэх чухал тоглолт байх юм.
Хэрвээ "TEAM VITALITY" багийг хожвол флэй офф-н хагас шигшээ рүү шууд шалгарах боломжтой.
Хоёр багийн тоглолт 7-р сарын 30-нд болно.
Хоёр багийн учраа нийт 8-н удаа тоглож “TEAM VITALITY” баг "флэй офф-д 5 удаа, group stage тоглолтод 3 удаа" 8-н удаа ялсан байна.

Харин B хэсгийн тоглолт хагас шигшээн тоглолтууд өнөөдөр болох ба "MOUZ" эсрэг "Navi", "Aurora" багийн эсрэг "Team Spirit" тоглох юм.
Хожсон 2 баг флэй офф-т шалгарах ба хожигдсон багууд B хэсгийн доод хүснэгт рүү унана.
