MSports logo
Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 27

  • Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Жүдо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс Украины тамирчин Дарья Билодид алтан медаль хүртлээ. Загреб хотод болсон тэмцээнд  тэрбээр 57 кг-ын жинд өрсөлдсөн. 23 настай Украин бүсгүй хагас шигшээд Гүржийн Этери Липерталианитай барилдаж, ялсан байна. Улмаар шигшээ барилдаанд Билодид Словенийн Кажа Кайзертай таарчээ. Үндсэн цагт "Golden point" болж, нэмэлт цагийн 3 дахь минутад Кайзер гурав дахь шидогоо авсан буюу 3 дахь торгууль хансокү макэ болдог дүрмийн дагуу Украйны тамирчин ялалт байгуулжээ.

     

     

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Үзэсгэлэнт шаргал үст жүдочинг дэлхий нийт мэддэг. Дарья Билодид Токиогийн Олимпоос хүрэл медаль авчирч, Украины түүхэнд эмэгтэй жүдо бөхийн төрөлд анх удаа олимпоос хүрэл медаль авчирсан бөгөөд тэрбээр хэсэг хугацаанд үүнийг ялалт биш харин ялагдал гэж үзэж байв.

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Тэрбээр -48 кг-д 2018, 2019 онд дэлхийн аварга болж байсан.

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Украины жүдочин бүсгүйд энэ медаль нь Европын хэмжээний дөрөв дэх  нь. 2017 онд Варшавт болсон Европын аваргаас алт, 2021 онд Лиссабонд болсон ЕАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Харин энэ удаад тэрбээр жин өгсөж -57 кг-д Европын аваргаар шалгарлаа. Мөн Билодид 2019 онд Минскт болсон Европын наадмаас -48кг-д аварга болж байв.

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Эх оронд нь болж буй аймшигт дайны үед тэрбээр Европын дэвжээнд эргэн гялалзаж чадсан нь эх орныхоо төлөөх бахархал, эв нэгдлийг сэргээн мандуулсан гэж хэлж болно.

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Дарья Билодид "Жүдогоор удаан барилдаад байхыг хүсдэггүй, эрүүл мэндэд муу. Спортоос өөр ямар нэг зүйл хийж, амьдралаа өөрчлөх хэрэгтэй. 25 нас хүртлээ барилдах бодолтой."гэж хэлж байсан удаатай. Тэрбээр өдгөө 23 настай ба зодог тайлбал модель болох хүсэлтэй. Тэрбээр өөрийн спортын замналын хажуугаар гоо үзэсгэлэнгээрээ хэдийнэ дэлхий дахинд танигдсан билээ.

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо

    Тэрбээр он гарснаар Баку их дуулга тэмцээнд хүрэл, Европын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртээд байна. Дэлхийд чансаагаар -57 кг-д 14-т эрэмбэтэй байгаа учир оноогоороо Парисын олимпын бүст багтаж байгаа юм.

    Дайчин гүнж Дарья Билодид 2 дахь удаагаа Европын аварга боллоо