Би тэсвэр тэвчээрийн тууль.
Би хүүхэд байхдаа цэргийн албан хаагч болох мөрөөдөлтэй байсан. Учир нь эх орныхоо төлөө зүтгэх эр зоригтой, эмх цэгцтэй, эрхэмсэг байдлууд таалагдсан. Харин спортын ач тусаар энэ мөрөөдлөө биелүүлж чадсан.
Өрсөлдөгчөө битгий бас хэнийг ч битгий дутуу үнэл. Амьдрал дээр ч бас ялгаагүй гэдгийг тултал ойлгосон доо.
Эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг нь үзэхийн төлөө тууштай хичээнгүй байх.
Сэтгэлийн хаттай, амьдралын ухаантай, ямар ч саад бэрхшээлд нурж унахгүй дайчин байж чаддаг нь Монгол эмэгтэй хүнийг тодорхойлдог зан чанар гэж бодож байна.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Ямар ч хүмүүстэй эелдэг харьцаж, өөрийнхөө хүрээллийг бий болгож чаддаг, найрсаг зан чанарт нь дуртай.
Гүйлтээс би аз жаргалыг мэдэрдэг. Яагаад вэ гэвэл өөрийнхөө хийх ажлаа төгс гүйцэтгэсний дараах мэдрэмж юм. Гүйлт бол миний амьдрал.
Миний амьдралын өнгө бол гэр бүл. Миний гаргаж байгаа амжилтын утга учир, намайг хүчтэй зоригтой байлгаж чаддаг.
Гүйх сонирхолтой, гүйлтээр хичээллэж байгаа хүүхэд залуучууддаа хэлэхэд ямар ч зүйлийг эхлүүлсэн бол дуусгана гэсэн зорилготой байж, тууштай байж, эцсийн үр дүнг нь харж өөрийгөө ялан дийлж тэндээсээ баяр баясал, аз жаргалыг мэдэрдэг байгаарай гэж хэлмээр байна.