MSports logo
FIFA 2022 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ ДУУНЫ АНХНЫ ДУУГ ГАРГАЖЭЭ
  • А
    Админ

    4 сарын 3

  • FIFA 2022 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ ДУУНЫ АНХНЫ ДУУГ ГАРГАЖЭЭ

    Америкийн одууд болох Тринидад Кардона, Давидо болон Катар дуучин Айша нар Олон улсын хөлбөмбөгийн холбооны  энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны эхний дууг хамтран дуулжээ. ФИФА 11-р сарын 21-ээс 12-р сарын 18-ны хооронд Катарт зохион байгуулагдах гэж буй тэмцээний өмнө "Hayya Hayya буюу Хаяяа Хаяяа (Better Together)" нэртэй дууг гаргалаа. R&B болон регги стиллээр бүтсэн энэ дууг Дохад 4-р сарын 1 болсон ДАШТ-ий сугалаанд анх дуулж, ФИФА-гийн YouTube сувагт оруулсан юм.

    ДАШТ-ий дуунд "олон улсын уран бүтээлчид дэлхийг хамарсан олон төрлийн хөгжмийн жанрыг үзүүлж, жинхэнэ дэлхийн баярт зориулсан өнгө аясыг харуулсан" олон дууны цуглуулгатай болж байгаа нь анх удаа гэж ФИФА мэдэгдлээ. "Hayya Hayya (Better Together)" дууг Def Jam Recordings, RedOne продюсерээр гаргасан байна. "Америк, Африк, Ойрхи Дорнодын дуу хоолойг нэгтгэснээр энэ дуу хөгжим болон хөлбөмбөг дэлхийг хэрхэн нэгтгэж чадахыг бэлэгддэг" гэж FIFA-гийн арилжааны ахлах ажилтан Кей Манати хэллээ. ФИФА-гийн шинэчлэгдсэн хөгжмийн стратегийн нэг хэсэг болгон олон дуутай хөгжөөн дэмжигчдийг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгалд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ойртуулна.

    Аризонагаас гаралтай поп дуучин Тринидад Кардона 2017 онд Женнифер дуугаараа тайзнаа гарч ирж, дараачийн сингл Динеро дуугаараа дэлхий дахинд амжилтанд хүрч байжээ. "Би энэ дууг анх сонсоход тэр дороо сайхан ааштай болсон" гэж тэрбээр хэлсэн байна. Энэ бол хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг илэрхийлдэг бүх зүйлийг агуулсан баяр юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс нэг дор цуглардаг, би энэ мессежинд дуртай.” Гэлээ. Атланта хотод төрсөн Давидо олон шагнал хүртэж байсан Fall, If зэрэг хэд хэдэн хит дуунуудаа гаргасан. Бүх дэлхийг нэгтгэсэн энэ арга хэмжээний нэг хэсэг байх, мөн энэ дууны нэг хэсэг байх нь миний зүрх сэтгэлд "Бид хамтдаа илүү сайн" гэж хэлсэн" гэж Давидо хэллээ. Тэрбээр хамтран дуулсан уран бүтээлчдийнхээ талаар хэлэхдээ Би яаж үгүй гэж хэлэх юм бэ? Айша бол Катарын хамгийн алдартай дуучдын нэг бөгөөд Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Доха хотын наадмын нээлт зэрэг дэлхийн өнцөг булан бүрт гайхалтай тоглолт хийж байсан гэлээ.

    Харин Айша хэлэхдээ "Би Катар улсынхаа хувьд энэхүү том үйл явдлын гэрч болж, нэг хэсэг болж байгаа энэ сэтгэл хөдөлгөм цаг үед оршин тогтнож байгаадаа баяртай байгаа. Нэр төрийн хэрэг болж байна. Энэ дууг бүтээх явцад гарсан эв нэгдэл, баяр баясгаланг дэлхийн дахинд түгээж байгаадаа баяртай байна гэлээ.