MSports logo
Карло Анчелоттиг хэн орлох вэ?
  • Т
    Тэлмүүн

    1 сарын 21

  • Карло Анчелоттиг хэн орлох вэ?

    Реал Мадридын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти энэ улирлыг дуусгаад багаасаа явах болсноо зарлалаа.


    Тэрээр хоёр дах удаагаа "Эзэн хааны баг"-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа ба өмнө нь 2013–2015 хооронд удирдаж байсан.


    Мөн тэрээр Реал Мадридыг хамгийн сайн удирдаж байсан дасгалжуулагчдын тоонд яах аргагүй нэрлэгдэнэ. Учир нь тэрээр нийтдээ 15 цом өргөсөн ба "Аваргуудын Лиг"-ийн цомыг 3 удаа хүртэж байсан туршлагатай нэгэн билээ.

    Харин түүнийг орлох магадлалтай эрхмүүд дунд Шави Алонсо болон Зинедин Зидан нар нэрлэгдэж байна. 

    Карло Анчелоттиг хэн орлох вэ?

    Зинедин Зиданы хувьд "Эзэн хааны баг"-ийн дасгалжуулагчийн хувиар нийтдээ 11 цом хүртэж байсан ба "Аваргуудын Лиг"-т 3 удаа, "Ла Лиг"-т 2 удаа түрүүлж байсан. Тэрээр одоо ямар нэгэн баг дасгалжуулаагүй байгаа ба дасгалжуулагчийн замналаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа талаараа мэдээлж байсан. Мөн Францын шигшээ баг юм уу Реал Мадридыг л дасгалжуулах хүсэлтэй байгаа гэсэн шуум хүртэл явж байсан. 

    Карло Анчелоттиг хэн орлох вэ?

    Харин Шави Алонсогийн хувьд Байер Леверкузен клубийг удирдсан хоёр дах улиралдаа л "Бундес лиг"-т ганц ч хожигдолгүй түрүүлж, 11 улирал дараалан түрүүлж, гайхалтай түүх бичиж байсан Байерн Мюнхены амжилтыг зогсоосон юм.

    Дээрх дурдагдсан эрхмүүдийн хэн нь Килиан Мбаппе, Жуд Беллингхэм, Винисиус Жуниор зэрэг супер оддоор ахлуулсан багийг удирдаж амжилтад хүргэх боломжтой вэ?