MSports logo
Esports World Cup Grand Final Mongolz 1:0 Aurora
  • Э
    Энхмандах

    8 сарын 24

  • Esports World Cup Grand Final Mongolz 1:0 Aurora

    Саудын Араб-д болж буй Е спортын Дэлхийн аваргын тэмцээний аваргын төлөөх тоглолтын эхний мап-д Mongolz баг 16:14 харьцаагаар ялалт байгуулж аваргын цомд нэг алхам ойртлоо.

    Esports World Cup Grand Final Mongolz 1:0 Aurora

    Эхний мап-аар Mongolz баг Mirage-г сонгож тоглолтын эхний хагаст 7:5 харьцаагаар байраа сольсон. Ингээд байраа сольж гар бууны раундыг Aurora баг авч улмаар тоглолтын харьцаа 8:11 болж холдов. Тэнцүүлэх раундад Techno&Senzu нарын хослол багтаа хэрэгтэй хожлыг авч ирсэнээр тоглолт эргэж 12:12 оор нэмэлт цаг сунгаж чадсан.

    Сэргэлтийг авсан Mongolz багийнхан нэмэлт цагт илүү байж 16:14 өөр эхний мап-г өөрсдийн болгов. Одоо тэдэнд аварга болоход 2 ялалт хэрэгтэй.