2002 оны 11 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдардаг. Аав, ээж хоёр маань хоёулаа багш хүмүүс байдаг болохоор багадаа багш болохыг хүсдэг байсан. Манай аав залуудаа бөх барилддаг байсан. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Дүү нар маань ч мөн ширээний теннисний спортоор хичээллэж байгаа.
Ширээний теннисний спортоор анх 9 настайдаа хичээллэж эхэлсэн. Анх хичээллэж эхлээд өөрийнхөө ахиж байгааг мэдэрч байсан болохоор ширээний теннисний спортод тэр даруйдаа татагдаж тууштай хичээллэж эхэлсэн. Спортоор хичээллэснээрээ аливаад тууштай байхыг суралцсан. Энэ спортоор хичээллээд спорт ч гэлтгүй ямар ч юманд тэвчээртэй, тууштай, хариуцлагатай байвал болдог юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
"Токио-2020" зуны олимпын наадамд Монгол улсаа төлөөлж 64-т шалгарсан минь миний хувьд хамгийн том амжилт. Цаашдаа Монгол улсынхаа нэрийг гаргахын төлөө илүү их хичээж, ранкаа дээшлүүлэхийг зорьж байна.
Би ерөнхий боловсролын 24-р сургуулийг төгссөн. Одоо Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд Бизнесийн Удирдлага чиглэлээр суралцдаг. Цаашдаа гадагшаа Спортын менежмент чиглэлээр суралцаж, Монголдоо ширээний теннисний спортоо илүү менежменттэйгээр хөгжүүлж дэлхийд гаргахыг хүсдэг.
Миний хувьд аялах гэхээсээ илүү тэмцээнээр гадаад руу явж байсан. Европын хэд хэдэн орон, Азийн орнууд руу ч мөн олон удаа явж байсан. Тэр дундаас хамгийн таалагдсан орон нь Франц улс байсан. Учир нь тэнд очиход орчин болон дурсгалт газрууд нь маш их таалагдсан. Дараа нь Франц улс руу тэмцээнээр биш гэр бүлийнхэнтэйгээ аялахыг хүсдэг.
1. Msports аппликейшний тусламжтайгаар сагсанбөмбөг, хөлбөмбөг, волейбол, екстрем спорт, жүдо, чөлөөт бөх, тулааны спорт зэрэг олон төрлийн спортын сургалтуудаас гадна фитнесс, иог, гимнастик, бүжиг, оюун ухааны спорт гэх мэт 500 гаруй клубийн хаяг байршил, үнийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авч, өөрт сонирхолтой спортын төрлөөр танд ойрхон клубийг хайлт хийн цаг алдалгүй бүртгүүлэх боломжтой. 2. Мөн спортын дэлгүүр, лаунж, эмнэлэг зэрэг спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүх төрлийн мэдээллийг нэг дороос авна. 3. Та Мспортс Апп-ын гишүүн болж бүртгүүлснээр зөвлөгөө, видео хичээл, зэргийг үнэ төлбөргүй үзэж, гишүүн байгууллагуудаас 5-65% хүртэлх хөнгөлөлт, урамшуулалд хамрагдана. 4. Хэрвээ та клуб, сургалтын үйл ажиллагаа явуулдаг бол танд зориулсан гишүүдийн бүртгэлийн системийг бид санал болгож байна. Тус системээр үйлчлүүлэгчдийн ирцийн бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэлийг авч, санхүүгийн тайлан болон явуулж буй үйл ажиллагааны мэдээлэл оруулах, хянах боломжтой. 5. Та ямар нэгэн спорт тэмцээн уралдаан зохион байгуулах бол тэмцээний мэдүүлгийг мsports аппликейшноор дамжуулан цахимаар түргэн шуурхай хийж, бүртгүүлэгчдийн төлбөр тооцоогоо саадгүй хүлээн авах боломжтой. 6. Спортын ертөнц дэх цоо шинэ мэдээ мэдээлэл, спортын фактууд, сонирхолтой контентуудыг нэг дороос үзэх боломжтой.
Одоохондоо найз залуу байхгүй. Хамт байхад түшигтэй, нөмөртэй эрэгтэй хүн таалагддаг.
Солонгос хоолонд маш дуртай. Их олон төрөлтэй бас олон төрлийн амттай байдаг болохоор гоё санагддаг.
Чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Миний хувьд Солонгос драма их үздэг. Хэзээ ч үзсэн уйдахгүй хамгийн дуртай кино гэвэл Harry Potter. Big bang болон Treasure хамтлагт дуртай. Сүүлийн үед BTS хамтлагийн Love Myself гээд дууг их сонсож байгаа.
Супер хүчтэй болох боломж олдвол хүссэн газар луугаа шилждэг хүчтэй болох байсан. Явж үзээгүй бүх газар луугаа яваад дуртай дуучныхаа тоглолтыг ч үзмээр байна.
Би тайван эерэг байдалд дуртай болохоор нийгэм ч бас нэг нэгэндээ хайртай, эерэг байгаасай гэж хүсдэг.