FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд манай эмэгтэй шигшээ баг амжилттай оролцож, өмнөх жилүүдэд байгаагүй түүхэн амжилт үзүүлэн 4-р байранд шалгарсан билээ. Тайландын шигшээ баг B хэсэгт нэгдүгээр байранд шалгарснаар манай шигшээ баг дараагийн удаа урьдчилсан шатнаас биш шууд B дивизонд оролцох эрхээ авсан баяртай үйл явдал тохиосон. Манай эмэгтэй шигшээ баг Азидаа ямар хүчтэй өрсөлдөөн үзүүлэх боломжтой гэдгийг баталсан гайхалтай тэмцээн болж өнгөрлөө. Манай тамирчид ч мөн адил ямар чадвартай, зорилготой, хүчтэй, бэлтгэлтэй байгаагаа талбай дээрх бүхий л үйлдлээрээ батлан харууллаа. Түүний нэг жишээ болох статистик үзүүлэлтээр энэхүү тэмцээнд оролцосон 8 багийн нийт тамирчдыг тэргүүлсэн онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна.
"FIBA Women's Asia Cup 2025 Division B" тэмцээнд манай тамирчдын үзүүлсэн онцлох статистик үзүүлэлтүүд
7 сарын 21


Дундаж оноо авалтаар

26-т Б.Цацрал: 8.8 оноо
25-т Б.Болор-Эрдэнэ: 9 оноо
10-т Н.Нандинхүсэл: 12.8 оноо
7-т Б.Ариунцэцэг: 16 оноо
2-т Х.Онолбаатар: 17 оноо
Дундаж самбараар

43-т Н.Нандинхүсэл 3.2
40-т Б.Цацрал 3.3
9-т Б.Болор-Эрдэнэ 6.5
7-т О.Хулан 6.8
5-т Б.Ариунцэцэг 7.3
Дундаж дамжуулалтаар

48-т О.Хулан 1.2
37-т Ц.Болорцэцэг 1.8
22-т Б.Ариунцэцэг 2.7
21-т Б.Цацрал 2.7
13-т Б.Болор-Эдэнэ 3.3
3-т Н.Нандинхүсэл 4.7
Дундын зайн довтолгоо

6-т О.Хулан 6довтлохдоо, 3-г нь амжилттай болгож 50%тай довтолжээ.
4-т Б.Ариунцэцэг 10.8 довтлохдоо, 5.7-г нь амжилттай болгож, 52.3%-тай довтолжээ.
Алсын зайн шидэлтээр

11-т О.Хулан 7.2 довтлохдоо 3-г нь амжилттай болгож, 41.9%-тай
8-т Б.Цацрал 3.5 довтлохдоо, 1.5-г нь амжилттай болгож, 42.9%-тай довтолжээ.
Бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн тоглогчдод

18-т Б.Цацрал нийт 6 тоглолтод оролцож, 53 оноо
17-т Б.Болор-Эрдэнэ нийт 6 тоглолтод оролцож, 54 оноо
7-т Н.Нандинхүсэл нийт 6 тоглолтод оролцож, 77 оноо
3-т Б.Ариунцэцэг нийт 6 тоглолтод оролцож, 96 оноо
2-т О.Хулан нийт 6 тоглолтод оролцож, 102 оноо авч тус тус тэргүүлжээ.
Ийнхүү манай эмэгтэй шигшээ баг “FIBA Women's Asia Cup 2025 Division B”-д тун амжилттай оролцож, шилдэг дөрвөн багийн нэрлэгдлээ. Ирэх жилүүдийн олон тэмцээнүүдэд илүү амжилттай оролцоно гэдгээ баталж чадсан гайхалтай тоглолтууд болж өнгөрлөө. Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!