MSports logo
The League: Плэй-Оффын байрлалын төлөөх ширүүн хоёр тоглолт өнөөдөр болж өнгөрнө
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 28

  • The League: Плэй-Оффын байрлалын төлөөх ширүүн хоёр тоглолт өнөөдөр болж өнгөрнө

    Сүүлийн 6 тоглолтын эхний дөрөвт нь дараалан ялагдаж, өмнөх тоглолтод Аваргуудыг хоёр дахь удаагаа буулгаж авсан BCH Knights баг 11-11 амжилттай хүснэгтийн 5-р байранд бичигдэж буй. Тэдний эсрэг Плэй-Оффын байрлалаас хасагдах аюулд ороод буй ИНҮТ YES TLG багийн залуус хүч үзэх ба тус хоёр баг улиралд 1-1 хожилтой тэнцээд байгаа. Өмнөх тоглолтын 4-р үед 12 оноо авч, багаа хожилд хөтөлсөн Л.Авирвэд, MVP-ийн өрсөлдөөний тэргүүллээ алдах аюулд ороод буй О.Эрдэнэцогт тэргүүтэй залуусын тулаан 18:10 цагаас эхэлнэ.

    Оргил тоглолт хүснэгтийн байрлалаа дээшлүүлэхийг хичээж буй Дарханы залуусын эсрэг хамгийн үнэтэй Импорт нь түр бэртэлд байгаа ч гурван тоглолт дараалан ялалт байгуулаад буй SG Apes багууд хоорондоо тоглоно. Өмнөх хоёр учраанд SG Apes баг Дархан Юнайтедыг асуудалгүй буулгаж авсан байна. Харин сүүлийн 4 тоглолтын гуравт нь хожигдоод буй Дарханы залуус хожигдлын цувралаа зогсоож чадах болов уу? Аль аль багууд хүснэгтийн байрлалаа дээшлүүлэх чухал даалгавартайгаар 20:40 цагаас талбайд гарна.

    Өнөөдрийн өрсөлдөгч багууд улиралд ямар үзүүлэлт дунджилж, багаас ямар тоглогчид онцгой байгааг сонирхуулъя.


    BCH Knights багын улирлын дундаж 

    The League: Плэй-Оффын байрлалын төлөөх ширүүн хоёр тоглолт өнөөдөр болж өнгөрнө

    76.6 оноо

    Самбар 32.8

    Хамгаалалтын самбар 23.8

    Довтолгооны самбар 9.0

    Дамжуулалт 16.3

    Бөмбөг таслалт 6.8

    Хаалт 3.9

    Дундын зайнаас 34.3 шидэж, 16.6-г нь амжилттай болгож 48.3%-тай

    Алсын зайнаас 20.8 шидэж, 7.6-г нь амжилттай болгож 35.6%-тай

    Чөлөөт шидэлт 17.3-г шидэж, 13-г нь амжилттай болгон 69.8%-тай тус тус шидэж байна.

     Нэг тоглолтод 13.2 удаа бөмбөг алдаж байна.


    Тус багаас О.Эрдэнэцогт 19 тоглолтод оролцохдоо 17.2 оноо, 5.6 самбар, 2.6 дамжуулалт, 1.3 бөмбөг таслалт, 0.3 хаалт дунджил байгаа бол гадаад тоглогчдоос Лэнс Томас 11 тоглолтод оролцохдоо 16.0 оноо, 5.7 самбар, 1.4 дамжуулалт, 1.6 хаалт дунджилж тус бүр багаа тэргүүлж байна. 


    ИНҮТ YES TLG багын улирлын дундаж

    The League: Плэй-Оффын байрлалын төлөөх ширүүн хоёр тоглолт өнөөдөр болж өнгөрнө

    81.5 оноо

    Самбар 34.3

    Хамгаалалтын самбар 22.2

    Довтолгооны самбар 12.0

    Дамжуулалт 13.8

    Бөмбөг таслалт 10.2

    Хаалт 3.8

    Дундын зайнаас 50.1%-тай

    Алсын зайнаас 25.8%-тай

    Чөлөөт шидэлт 71.3%-тай тус тус шидэж байна.

     Нэг тоглолтод 11.8 удаа бөмбөг алдаж байна.

     

    Тус багаас Л.Авирмэд 19 тоглолтод оролцохдоо 13.1 оноо, 4.1 самбар, 1.5 дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт дунджилж байгаа бол гадаад тоглогчдоос К.Вүүтен Жр 18.9 оноо, 12.8 самбар, /дабл дабл/, 1.2 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт, 3.8 хаалт дунджилж байна. 


    Дархан Юнайтед багын улирлын дундаж

    The League: Плэй-Оффын байрлалын төлөөх ширүүн хоёр тоглолт өнөөдөр болж өнгөрнө

    81.8 оноо

    Самбар 34.9

    Хамгаалалтын самбар 22.9

    Довтолгооны самбар 12.0

    Дамжуулалт 13.9

    Бөмбөг таслалт 8.5

    Хаалт 2.8

    Дундын зайнаас 50.9%-тай

    Алсын зайнаас 26.5%-тай

    Чөлөөт шидэлт 67.7%-тай тус тус шидэж байна.

     Нэг тоглолтод 12.6 удаа бөмбөг алдаж байна.

     

    Тус багаас У.Дөлгөөн 6.9 оноо, 1.4 самбар, 0.9 дамжуулалт, 0.6 бөмбөг таслалт дунджилж байгаа бол гадаад тоглогчдоос Т.Харди 21.0 оноо, 4.3 самбар, 3.6 дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт, 0.7 хаалт дунжилан багаа тэргүүлж байна.

     

    SG Apes багын энэ улирлын дундаж 

    The League: Плэй-Оффын байрлалын төлөөх ширүүн хоёр тоглолт өнөөдөр болж өнгөрнө

    80.2 оноо

    Самбар 38.0

    Хамгаалалтын самбар 24.9

    Довтолгооны самбар 13.1

    Дамжуулалт 15.2

    Бөмбөг таслалт 9.3

    Хаалт 3.2

    Дундын зайнаас 51.1%-тай

    Алсын зайнаас 29.1%-тай

    Чөлөөт шидэлт 71.2%-тай тус тус шидэж байна.

     Нэг тоглолтод 14.0 удаа бөмбөг алдаж байна.

     

    Тус багаас Б.Тулуй 19 тоглолтод оролцохдоо 13.2 оноо, 3.1 самбар, 0.9 дамжуулалт, 0.6 бөмбөг таслалт, 0.3 хаалт алсын зайнаас 31.6%-тай шидэж байна. Харин гадаад тоглогчдоос К.Клайбөрн 16.9 оноо, 7.3 самбар, 3.6 дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт, 0.6 хаалт, дундын зайнаас 58.3%-тай довтолж байна. 


    Та бүхэн Дотоодын томоохон Лигүүдийн хуваарь, үр дүн, амжилтын хүснэгт, тоглолтын boxscore зэрэг бүхий л мэдээллийг msports.mn-ий тэмцээн цэснээс харах боломжтой.