Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч Мосес Муди багтайгаа дахин гурван жилийн 39 сая долларын гэрээний сунгалт хийхээр болсон хэмээн Klutch Sports-ын гүйцэтгэх захирал Рич Пол мэдээлжээ.
2021 онд драфтын 14 дэх сонголтоор Уарриорс багтай нэгдсэн Мүүди улирлын эхэнд багтайгаа гэрээ сунгаснаар Уарриорстой дахин гурван жил аяллаа үргэлжлүүлэхээр. Мүүди зуны бэлтгэлийн үеэр Стив Керрийн хувьд гол, найдвартай сэлгээний тоглогч гэдгээ батлан харуулсан ба энэ жилийн бүрэлдэхүүнд томоохон үүрэг гүйцэтгэнэ хэмээн арын алба найдаж байна гэнэ.