MSports logo
Дэлхийн цомын финалын тэмцээнд ОУХМ О.Есүгэн зургаадугаар байрт шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 16

  • Дэлхийн цомын финалын тэмцээнд  ОУХМ О.Есүгэн зургаадугаар байрт шалгарлаа

    Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин ОУХМ О.Есүгэн Энэтхэг улсын Шинэ Дели хотод зохиогдож буй Дэлхийн цомын финалын тэмцээнд амжилттай оролцож зургаадугаар байрт шалгарлаа. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг багшийн зөвлөгөөн дунд өрсөлдсөн тэрбээр 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдсөн ба тус тэмцээнд урилгаар оролцсон онцлогтой. Эхний шатанд шигшээ наймд шалгаран финалын шатанд 418.1 оноотойгоор 6-р байрт орсон юм. Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг билээ.

    Дэлхийн цомын финалын тэмцээнд  ОУХМ О.Есүгэн зургаадугаар байрт шалгарлаа

    Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.

    Мөн ОУХМ Э.Даваахүү ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт хийн гар бууны 10, 25 метрийн дасгалд цэц сорих урилга авчээ. Э.Даваахүү Монгол улсаас тус тэмцээнд өрсөлдөж буй анхны тамирчин болж байна.


    Гэрэл зургийг: Монголын буудлага спортын холбоо