MSports logo
Холимог триатлоны төрөлд манай тамирчид уралдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Холимог триатлоны төрөлд манай тамирчид уралдлаа

    “Ханжоу-2022” Азийн наадмын триатлоны холимог багийн тэмцээн өчигдөр буюу 10-р сарын хоёрны өдөр зохиогдлоо. Тус уралдаанд нийт 12 улсын 48 тамирчин буухиа уралдаанд хурд хүч, тэсвэр хатуужлаа сорилоо. Монгол улсаас Г.Амарсанаа, Г.Ганцэцэг, Ч.Гансүх, О.Эрдэнэзул нар төлөөлөн оролцож, 2:12:34 амжилттайгаар замаа дуусгалаа.

    Триатлоны холимог багийн төрөлд алтан медалийг Японы баг, мөнгөн медалийг БНХАУ, хүрэл медалийг Хонконгын баг тамирчид хүртлээ.  

    Энэ удаагийн Азийн наадамд манай улсаас таван тамирчин триатлоны төрөлд оролцож байгаагаас Ч.Гансүх 2002 онд анхлан Азийн наадамд усанд сэлэлтээр өрсөлдсөнөөс хойш тав дахь Азийн наадамд ур чадвараа сорьж байна.

    Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ

    Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

    cover
    cover
    cover
    cover
    cover