Румын улсад хэдэн өдрийн өмнө болж өндөрлөсөн PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд Монгол улсын The MongolZ баг амжилттай оролцож, тэмцээнийг дөрөвдүгээр байранд орж дуусгасан билээ. Монгол улс төдийгүй Дэлхий дахинд олон дэмжигчтэй болсон The MpongolZ баг бид бүхнийг дэмжиж, үзэж, омогшуулахаар олон тэмцээнүүдэд оролцох билээ. Тэгвэл одоогийн байдлаар тэдний оролцох тэмцээнүүдийг танилцуулъя.
Энэ оны эхний хагаст The MongolZ багийн оролцох тэмцээнүүд
2 сарын 24
Эхний тэмцээн бол гуравдугаар сарын нэгний өдрөөс 15-ий өдөр хүртэл үргэлжлэх ESL Pro League Season 23 тэмцээн байна. Энэ тэмцээн нь жилд хоёр удаа зохиогддогоор онцлог юм. Нийт $1,000,000 долларын шагналын сантай уг тэмцээнд 24 баг оролцохоос 16 баг нь эхний хэсгийн тоглолт хийж хожил байгуулсан найман баг нь дараагийн шатад шалгарна. Харин өндөр чансаатай найман баг урилгаар хоёрдугаар хэсгийн тоглолтод оролцохоор болсон юм. Энэ найман багийн нэгт олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ баг багтаж байгаа юм.
Одоогийн байдлаар багуудын оноолт гараагүй байгаа бөгөөд эхний хэсгийн тоглолтууд таван өдөр үргэлжилж, хоёрдугаар шатны тоглолтууд гуравдугаар сарын зургааны өдрөөс эхлэх юм.
Тэдний оролцох дараагийн тэмцээн бол гуравдугаар сарын 18-29-ий өдөр зохион байгуулагдах BLAST Open Rotterdam 2026 байх болно. Энэхүү тэмцээнд 16 баг “А” болон “В” гэсэн хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө. The MongolZ баг энэ тэмцээний “В” хэсэгт орсон бөгөөд эхний тоглолтоо MOUZ багийн эсрэг хийнэ. Энэ хоёр баг саяхан болсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний гуравдугаар байрны төлөө тоглон MOUZ багийн ялалтаар өндөрлөсөн билээ.
Тэгвэл тэд энэ удаа хариугаа авах тоглолтоо хийнэ. Хэсгийн тоглолтуудаа багууд гурван тоглолт хийх бол, хожил байгуулсан багууд дараагийн шатад шалгарч, хожигдол хүртсэн багууд Lower Bracket-руу унах юм.
Энэ тэмцээн нь $1,100,000 долларын шагналын сантай бөгөөд олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ багын тоглолтын хувиар 2026 оны гуравдугаар сарын 20-ий шөнийн 00:00 цагт болох болно.
Одоогийн байдлаар тэдний оролцох сүүлийн тэмцээний хувиар PGL Bucherst 2026 байх болно. Энэ тэмцээнд 16 баг оролцохоос одоогийн байдлаар 12 баг тодорхой болсон байна.
Румын улсын нийслэл Бухарест хотод болох энэхүү тэмцээний шагналын сан $1,250,000 долларын шагналын сантай бөгөөд багуудын тоглох хувиар одоогоор тодорхой болоогүй байгаа юм. Тэмцээний явагдах зарчим нь багууд хоорондоо гурван тоглолт хийж, хоёр хожил байгуулсан багууд дараагийн тоглолтоо хийх юм.
Эдгээр тэмцээнүүдэд бүгдэд нь багийн шинэ гишүүн болох cobrazera оролцох бөгөөд PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд гаргасан амжилтаа The MongolZ баг дахин харуулах болно.





