MSports logo
"BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" М Банк Аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 4

  • "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" М Банк Аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    330,0000 долларын шагналын сантай "Blast Open Fall 2025" тэмцээнд оролцох эрхийн төлөөх "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээн 08-р сарын 1-3-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо М Банк Аренад амжилттай болж өндөрлөлөө.

    Бүх тоглолт Best of 3 журмаар явагдсан ба 08-р сарын 01-нд шөвгийн наймын тоглолтууд үзэгчгүй болж, 08-р сарын 03-нд хагас шигшээ болон Гранд Финалын төлөөх тоглолтууд     

    М Банк Аренад үзэгчдийн дунд амжилттай зохиогдож дууслаа.

    "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" М Банк Аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээний аваргаар erkaSt-аар удирдуулсан Австрали улсын шилдэг баг FlyQuest тодорлоо. Ингэснээр тэд 2025 оны 9-р сард Их Британийн Лондон хотноо зохиогдох “BLAST Open Fall 2025” тэмцээнд оролцох эрхийг өөрсдийн болгож чадлаа.

    "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" М Банк Аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Тэд Гранд финалд Монгол улсыг төлөөлөн оролцсон “The Huns Esports” багтай тааран тоглож эхний тоглолт “ANCEINT map” дээр 13:6, дараагийн тоглолт нь “INFERNO map” дээр 13:10 хожиж ялалт байгуулсан юм.

    "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" М Банк Аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Мөн М Банк Аренад хүрэлцэн ирсэн үзэгчдийн хүсэн хүлээсэн арга хэмжээ бол CELEBRITY MATCH байлаа. TEAM GREMIX болон TEAM BAAGII-гаар удирдуулсан хоёр баг DUST2 map дээр галзуу ганц тоглолтыг хийсэн. Ингэснээр 13:2 гэсэн харьцаатай TEAM GREMIX баг ялалт байгуулсан.

    Зохион байгуулагч: ESN - Esports Network