Жюү жицүгийн 2025 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн Тайланд улсад 2-р сарын 12-ноос 2-р сарын 16-ны хооронд болж, Ази тивийн 26 багийн 536 тамирчин U14, U16, U18 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тус тус өрсөлдсөн юм. Жюү жицүгийн Азийн холбоо Азийн түвшинд таван өөр Duo show, неваза, контакт болон файтинг төрлүүдэд тэмцээнийг зохион байгууллаа. Монгол улсын хувьд 37 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Тайландыг зорьж, Монгол улсын залуучуудын шигшээ багийн тамирчид 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ.
Медаль хүртсэн тамирчид :
U16 ангиллын /-48кг/ жинд Дундговь аймгийн Харцага дэвжээний тамирчин Мөнхбатын Эрхсаран мөнгө
U16 ангиллын /-57кг/ Дорноговь аймгийн Хилэнц дэвжээний тамирчин М.Өэлүн мөнгө
U16 ангиллын /+63кг/ жинд Сүхбаатар аймгийн тамирчин Даваажаргалын Анударь хүрэл
U16 ангиллын /-77кг/ жинд Thunder Bjj Academy тамирчин Бүрэнсайханы Амар хүрэл
U18 ангиллын /-48кг/ жинд Сүхбаатар аймгийн тамирчин О.Живамэдмаань ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
U18 ангиллын /-63кг/ жинд Thunder Bjj Academy тамирчин М.Түмэнжаргал
U18 ангиллын /-70кг/ жинд Thunder Bjj Academy тамирчин Т.Эгшиглэн алтан медаль
U18 ангиллын /-70кг/ жинд Баялаг клубийн тамирчин Б.Байгалмаа мөнгө
U18 ангиллын /+70кг/ жинд Thunder Bjj тамирчин Дагвасамбуугийн Өлзийбат хүрэл
U18 ангиллын /-77кг/ жинд Jiu Jitsu Methods Mongolia, ЭРД ГЕО ХХК-ий тамирчин Батрагчаагийн Бат-Эрдэнэ хүрэл медаль
Файтинг төрлөөр Thunder Bjj Academy академийн тамирчин У.Дэлгэрдалай хүрэл
Thunder Bjj Academy тамирчин О.Мөнхтүвшин хүрэл
Thunder Bjj Academy SAМASAA ХХК-ний тамирчин М.Түмэнжаргал хүрэл медаль тус тус хүртлээ.
#MNews #Mpost #Msports #TeamMongolia #JiuJitsu #youth
Спортын мэдээ мэдээллийг Msports.mn-ээс