MSports logo
ОЛОН УЛСЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ ЖОУ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ОЛИМПОД АЛДСАН КВОТОО СЭРГЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
  • А
    Админ

    6 сарын 20

  • ОЛОН УЛСЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ ЖОУ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ОЛИМПОД АЛДСАН КВОТОО СЭРГЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

    Хүндийн өргөлтийн холбооны тэргүүний төлөө нэр дэвшигч Хятад эрхэм спортын олимпын ирээдүйг баталгаажуулаад зогсохгүй Олимпын наадамд тамирчдын алдагдсан олон газрыг сэргээхийн төлөө ажиллахаа амлажээ. БНХАУ-ын Спортын яаманд удирдах албан тушаал хашиж байсан, олимын таван төрлийг удирдаж байсан спортын салбарт 22 жилийн туршлагатай Жоу Жинчян энэ амралтын өдрүүдэд болох Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Хэрэв тэрбээр Албани улсын Тирана хотод болох сонгуульд ялалт байгуулвал "Олимпын наадамд хүндийн өргөлтийн ангилал, квотыг 14, 196 болгон нэмэгдүүлэх нь түүний нэг номерын зорилт болно" гэж мэдэгджээ. Эдгээр нь өнгөрсөн жил Токиод болсон тоо бөгөөд Рио 2016-д 260 байсан бол Парис 2024-д оролцох тамирчдын ангилал, квотыг Олон улсын олимпийн хороо 10, 120 болгон бууруулсан байна. Лос Анжелес 2028 оны хувьд энэ тоо тэг байна, учир нь ОУОХ хүндийн өргөлтийг хөтөлбөрөөс хассан юм.

    Буцах цорын ганц арга зам бол IWF спортод "соёлын өөрчлөлт"-тэй тэнцэх өргөн хүрээний шинэчлэлийг хийх явдал юм. Хятадын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Жоу "Хэрэв сонгогдвол би хүндийн өргөлтийн спортын дүр төрхийг бүрэн сэргээхийн төлөө ажиллах болно" гэж төлөөлөгчдөд хандаж видео илгээлтдээ хэлсэн байна. "Би IWF-ийг ил тод, үр ашигтай, цэвэр ариун байдлын шинэ эрин үе рүү хөтөлнө." гэлээ.  Маркетинг болон худалдааны түншлэл нь Хятадад спортыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлсэн шиг Жоугийн төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятадын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн хувьд би Хятадын холбоог эрчимтэй ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, өнгөрсөн жил 5 сая долларт хүрсэн" гэж Жоу хэллээ. Түүний кампанит ажлын видео нь Хятадын хүндийн өргөлтийн холбооны маркетингийн хөтөлбөр, спортын хувцасны аварга Анта болон Хятадын Эвербрайт группын нэг хэсэг болох харилцаа холбооны компани Linkage-тэй албан ёсны түншлэлийг онцолж байна.

    Н. Бэлгүүн