НБА-ийн шинэ улирал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Шинэ улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Лос Анжелес Лэйкерс багийн ахлах дасгалжуулагч Ж.Ж Реддик багийн тамирчдадаа хэд хэдэн шаардлага тавьжээ.Тодруулбал хоёр дахь жилдээ ажиллаж буй дасгалжуулагч энэ улиралд багаа "Аваргын формтой" болох үүрэг өгсөн байна.Реддик энэхүү үүргийг хэн нэгэнд зориулаагүй гэж хэлсэн ч 26 настай супер од Лука Дончич зуны улиралд эрчимтэй дасгал хийж, хоолны дэглэм сахиж бие махбодоо өөрчилсөнд нөлөөлсөн гэдэг нь тодорхой.
Реддик энэ талаараа:
"Энэ бол зөвхөн биеийн галбир төдийгүй оюун санааны хувьдч бэлдэх асуудал. Хоёулаа маш чухал. Бид үүнийг амьдрал дээр байнга хийх болно. Бүгд гайхалтай формтой байна. Бүгд маш их хичээж байгаа" гэжээ.