Хамтрагч байгууллага
Өнөөдрийн тэмцээний тухай гэвэл нэг шүүгчийн буруу шийдвэрээс болоод маш олон тамирчид, олон хүн хохирч байгаа гэдгийг яагаад боддоггүй юм бол гэж бодсон. Тамирчин хүний ард зөндөө зүйл байгаа, тэр хүний нэг сайхан зүйлийг тэр шүүгч баллаад хаячхаж болохгүй л дээ. Хагас шигшээ барилдааны дараа дэвжээн дээр сууж байхад над шиг ингээд олон тамирчид ийм байдалтай хожигдож болохгүй л гэж бодож, тэгж суусан. Манай жүдо шийдвэр гарсан бол буцдаггүй. Над шиг байдлаар олон тамирчид битгий ингэж хожигдоосой гэж бодож суусан.
Хамтрагч байгууллага
1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Гурван ах, нэг эгчтэй. Манай аав хориод жил цагдаа хийж байгаад больсон. Манай ээж гэрийн сайн эзэгтэй тийм хүн байсан. Манай гэр бүлд надаас өөр спортоор хичээллэдэг хүн байхгүй.
Хамтрагч байгууллага
Жүдо бөхийн спортоор 2007 оноос 11 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Тухайн үед үндэсний бөхийг мэддэг байсан. Бөхийг үндэсний бөхөөр төсөөлдөг байсан бол жүдо гэж ийм спорт байдаг юм байна гэж мэдээд, тэр хүүхдүүд, хүмүүжил нь таалагдаад хичээллээд эхэлсэн. Энэ спортоор хичээллээд амжилт гаргавал миний амьдрал болон миний нэр хүндэд аягүй хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ л миний амьдрал юм байна гэж ойлгоод л хичээллэж эхэлсэн цагаасаа хойш тууштай байсан.
Хамтрагч байгууллага
Хобби, чөлөөт цагаараа сүүлийн үед багаараа 1.6 CS:GO тоглож чөлөөт цагаа өнгөрүүлж байна. Юм сонсох бас дуртай. Олон төрлийн юм сонсдог. Аймшгийн юм, өгүүллэг гээд сонсох дуртай.
Хамтрагч байгууллага
Гадаадаас Монгол руу, тэр тусмаа интернэт сүлжээгүй газарт байгаа тэдэнтэйгээ яаж холбогдох вэ? 😉 LIME апп-аараа дэлхийн хаанаас ч Монгол дугаар руу нь шууд залгах, мессеж бичих боломжтой. Дугаарын үнэ 3,000₮-с эхэлнэ. Яриа, мессежийн тариф: - Бусад сүлжээнд яриа 40 нэгж, мессеж 15 нэгж. - LIME 72 хэрэглэгч хооронд яриа, мессеж ҮНЭГҮЙ. 🇲🇳 LIME - Дэлхийн Монголчууддаа зориулав
Хамтрагч байгууллага
Риогийн олимпын хувьд жаахан хүндрэлтэй байсан. Хоёр мундаг ахыг үлдээгээд явж байсан. Токиогийн олимпод бол маш том зорилготойгоор маш сайн бэлтгэлтэй очиж байсан. Дэлхийн аварга болоход маш сайхан байсан. Миний хүсэж байсан амжилтын хамгийн том хэсэг нь байсан болохоор. Багш дасгалжуулагчид бэлтгэл, формоо алдахгүй байвал бүгдийг чадна гэж зөвлөж ирсэн. Тэмцээний өмнө өөрийгөө хурцалж барьдаг зүйл байхгүй. Дэвжээн дээр гараад хэнийг ч байсан ялах ёстой гэж ялахын төлөө л барилддаг даа.
Хамтрагч байгууллага
Солонгос хоолонд их дуртай. Яагаад гэсэн шалтгаан байхгүй, зүгээр л дуртай.
Хамтрагч байгууллага
Супер хүчтэй болох боломж гарах байсан бол үл үзэгдэгч болох байсан байх. Эсвэл бүх төрөлд хувирч чаддаг тийм л хүчийг сонгох байсан.
Хамтрагч байгууллага
Амьдралд ямар ч үед өөрийнхөөрөө, хүссэнээрээ хийе гэсэн зүйлээ хийж чаддаг тийм байхыг л чухал гэж үздэг. Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл энэ хүн, тэр хүн гэсэн хүн байхгүй. Ер нь ах, эгч нараас мундаг даруухан ах байна гэж хараад энэ ах шиг даруухан байна аа, энэ ах шиг сэргэлэн байна гэдэг ч юм уу ерөнхий хандлагуудыг нь хардаг.
Хамтрагч байгууллага
Дуртай кино гэвэл “WindStruck”, хамгийн дуртай кино бол “The Revenant” . Хамтлаг дуучдаас Монголоос Номин Талст, Камертон. Гадаадаас Guns N’Roses сонсох дуртай.
Холбоотой мэдээ