MSports logo
BLAST Bounty Season 2 тэмээний аваргаар MOUZ баг тодорлоо
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 3

  • BLAST Bounty Season 2 тэмээний аваргаар MOUZ баг тодорлоо

    Энэ оны хоёрдугаар улирлын эхний тэмцээн BLAST Bounty Season 2 өндөрлөж, аварга багаа тодрууллаа. MOUZ баг нийт таван тоглолт хийж нэг ч ялагдал хүлээхгүйгээр энэ удаагийн тэмцээний аваргаар тодорлоо. Тэд ийнхүү өөрсдийн цуглуулсан $226,563 долларын шагналын санг өөрсдийн болголоо.

    BLAST Bounty Season 2 тэмээний аваргаар MOUZ баг тодорлоо

    Эхний тоглолтоо MOUZ баг тэмцээний эхний тоглолтоо Nuclear TigeRES багийн эсрэг хийж 2:0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Үүний дараагаар FOCUS багтай тааран тоглож мөн адил 2:0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. 

    BLAST Bounty Season 2 тэмээний аваргаар MOUZ баг тодорлоо

    Мальта улсад болсон шигшээ шатны эхний тоглолтоо 3DMAX багийн эсрэг хийж 2:1 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Шигшээ шатны дараагийн тоглолтоо Astralis багийн эсрэг тоглож 2:1 гэсэн үр дүнтэй финалын шат руу шалгарсан. Тэд Финалын тоглолт нийт таван тоглолт хийж, түрүүлж гурван ялалт байгуулсан баг аваргын цомыг өргөх байсан. Spirit багийн эсрэг 3:1 гэсэн үр дүнтэй ялалт байгуулж энэ оны хоёрдугаар хагсын эхний тэмцээнд аварга боллоо.

    BLAST Bounty Season 2 тэмээний аваргаар MOUZ баг тодорлоо

    Энэ тэмцээний шилдэг тоглогчоор MOUZ багийн тамирчин Spinx тодорлоо. Тэрээр финалын тоглолтод нийт “78 kill” хийж, “1.20 гэсэн rating” үзүүлж энэ удаагийн тэмцээний шилдэгээр тодроод байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил дараалж энэ төрлийн спортын шилдэг 20 тамирчны нэгээр шалгарсан топ түвшний тамирчин юм.

    BLAST Bounty Season 2 тэмээний аваргаар MOUZ баг тодорлоо