MSports logo
Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана
  • П
    Пүрэвлхагва

    5 сарын 4

  • Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар хотын ЕБС сурагчдын сагсан бөмбөг, волейболын тэмцээн зургаан сар үргэлжилж, аваргуудаа тодруулахад бэлэн боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах нас болон дунд насны эрэгтэй, эмэгтэй багуудын Final Four-ийн тоглолтууд явагдаж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорхой боллоо. Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах нас болон дунд насны эрэгтэй, эмэгтэй багуудын финалын тоглолтууд 5-р сарын 6-нд буюу лхагва гарагт “AIC STEPPE ARENA”-д явагдана.

    Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах насны эмэгтэй төрөлд Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга Оюуны Ундраа сургууль болон Баянгол дивизоны дэд аварга 47-р сургуулийн багууд Final Four-д дахин учраа таарч, гайхалтай гурван ээлжийн тоглолтод “16:25, 25:16, 13:15” харьцаатайгаар 47-р сургуулийн баг ялалт байгуулж, Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол Оюуны Ундраа сургуулийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Тус тоглолтод 47-р сургуулийн багаас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч #7 Ш.Халиунаа давуулалтаар 8 оноо, довтолгоогоор 8 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүллээ. 47-р сургуулийн баг Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө Гүн Галуутай сургуулийн багийн эсрэг тоглох бол Оюуны Ундраа сургуулийн баг хүрэл медалийн төлөө 21-р сургуулийн багтай тоглохоор боллоо.

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах насны эмэгтэй төрөлд Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Хойд бүсийн аварга, Баянзүрх дивизоны аварга 21-р сургуулийн багууд Final Four-д тоглож, гайхалтай гурван ээлжийн тоглолтод “25:20, 18:25, 15:10” харьцаатайгаар Гүн Галуутай сургуулийн баг ялалт байгуулж, Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол 21-р сургуулийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн багаас багийн намын довтлогч #9 О.Оюунгэрэл давуулалтаар 4 оноо, довтолгоогоор 6 оноо, хаалтаар 1 оноо авч гайхалтай тоглолтыг үзүүлж, багаа оноо авалтаар тэргүүллээ.

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах насны эрэгтэй төрөлд Урд бүсийн аварга, Хан-Уул дивизоны аварга 115-р сургуулийн баг болон Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургуулийн багууд Final Four-д тоглож, хоёр ээлжийн тоглолтод “25:27, 19:25” харьцаатайгаар Гүн Галуутай сургуулийн баг ялалт байгуулж, Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол 115-р сургуулийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн багаас багийн голын хаагч #21 Х.Баярцогт гайхалтай тоглож, довтолгоогоор 9 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүллээ. Гүн Галуутай сургуулийн баг Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө 50-р сургуулийн багтай тоглох бол 115-р сургуулийн баг хүрэл медалийн төлөө 141-р сургуулийн багтай тоглохоор боллоо.

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах насны эрэгтэй төрөлд Хойд бүсийн аварга, Чингэлтэй дивизоны аварга 50-р сургуулийн баг болон Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга 141-р сургуулийн багууд Final Four-д тоглож, хоёр ээлжийн тоглолтод “25:21, 25:17” харьцаатайгаар 50-р сургуулийн баг ялалт байгуулж, Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол 141-р сургуулийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    Тус тоглолтод 50-р сургуулийн багаас багийн өндрийн довтлогч #14 Н.Дөлбаяр гайхалтай тоглож, давуулалтаар 2 оноо, довтолгоогоор 16 оноо, хаалтаар 2 оноо авч, багаа оноо авалтаар тургүүллээ. 

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын финалын тоглолтууд лхагва гарагт явагдана

    𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐬𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐬:

    🤝Платиниум спонсор: KFC

    🤝Платиниум спонсор: Mongolian Pirates Basketball Club

    🤝Хүрэл хамтрагч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД

    𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐩𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫𝐬

    🤝Хамтрагч: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics

    🤝Хамтрагч: SocialPay 𝐉𝐮𝐧𝐢𝐨𝐫

    🤝Хамтрагч: МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль

    🤝Хамтрагч: Этүгэн их сургууль

    🤝Хамтрагч: Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university

    🤝Хамтрагч: Их засаг их сургууль / Ikh Zasag university

    🤝Хамтрагч: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

    Зохион байгуулагч: НЗДТГ, Msports.mn Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

    Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн 9 дүүргийн БТСГ