World Boxing холбоо дараах шалгууруудыг хангажээ:
- 78 гишүүн улсуудтай бөгөөд 4 тивд холбоо байгуулагдсан байна.
- Нийт боксчдын 62%, Парис 2024 Олимпын медальтнуудын 58% нь World Boxing-д гишүүнчлэл авсан байна.
- 2024 Парис Олимпод ёс зүйн хороонд бие даан ажилласан байна.
- AIMS байгууллагын гишүүн орон болж чадсан байна.
Монголын боксын холбооны хувьд World Boxing холбоонд Ази тивээс хамгийн түрүүнд нэгдсэн. 2024 онд Ази тивд анх удаагаа World boxing холбооны Дэлхийн цомын тэмцээнийг Монгол улсдаа зохион байгуулсан юм.