Дээд Лиг 30 жилийн БүХ Одод-оор Гарьдын бахархал болсон гайхалтай 5 дахин нэг удаа 12 жилийн дараа хамтдаа.
Монголын бүх цаг үеийн түүхэнд байрлал бүртээ л яригдах тоглогчид гэдэгтэй маргах хүн цөөн.
Энэ жил тоглоод зодог тайлахаа мэдэгдсэн О.Ууганбаярын дундын шидэлтүүд бол элит байлаа, Б.Мөнхболд лигийн 2 удаагийн слам данкын аваргаас лигийн аюултай шидэгч болж байсан бол М.Отгонмөнхийн уран гоёмсог тоглолт, шидэлтийг мартахын аргагүй, тэгвэл Ц.Азбаярыг одоог хүртлэх лигийн, МУ-ын хамгийн шилдэг шидэгч гэдэгтэй маргах хүн тун цөөн бараг байхгүй болов уу?
Эцэст нь Ганбаатарын Ихбаяр Японы шигшээтэй тоглосон тоглолтод өөрийгөө харуулж, талбайг харах мэдрэмж, гайхалтай дамжуулалт зэргээр лигийн шуугиулж байсан Гарьд багийн нэгэн том төлөөлөл билээ.
Гарьдын үнэнч фенүүд өчигдөр эдгээр 5 тоглогчоо хамт байгааг хараад цаг хугацаа ухарсан мэт л санагдсан нь гарцаагүй.
Юм бүхэн цаг хугацаатай, лигийн үе бүрэн солигдож 80-аад оны сагсан бөмбөгийн шилдэг тоглогч нар, төлөөллийг бид дээд лигийн талбайд дахин харах өдрүүд цөөрсөөр…