Тууштай, шаргуу, шартай.
Хүүхэд байхдаа сахилгагүй, маш сониуч, зураг зурах дуртай хүүхэд байсан.
Спортын олон төрлийг сонирхож хичээллэсний эцэст сагсан бөмбөг хамгийн гоё санагдсан. Уг спорт намайг аз жаргалтай болгож байсан болохоор улам гүнзгийрсэн. Сагсан бөмбөгөөр хичээллээд 10 жил болсон байна.
Сүүлийн үеийн амжилт гэвэл манай баг 2023-2024 оны улиралд Дэд лигийн play off-д шалгарсан. Залуу оддын тоглолтод сонгогдож өнгөрсөн зургаан сард FISU ASIA Champions 2024 Азийн оюутны АШТ-д оролцон мөнгөн медалийг хүртэж оюутны дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.
Зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй бүх спортын төрөлд амжилт үзүүлж, зорилгодоо хүрэхийн тулд туулах зам нь сайхан.
Боломжгүй зүйл гэж байхгүй.
Тамирчин хүний эхнэр байна гэдэг хэцүү гэж боддог. Унаж босох бүх л үед хамт байж тэр мөчийг хуваалцаж түших болдог. Арыг минь дааж, үргэлж дэмждэг эхнэртээ баярлалаа.
Хэчнээн алдсан ч алдаанаасаа суралцаж, давтахгүй байх.
Миний эхнэр, миний хүү амьдралыг минь аз жаргалтай болгодог. Бас сагсан бөмбөг.
Шантарч, ядрах үе байлгүй яах вэ. Тийм үедээ хүүгийнхээ төлөө хичээх хэрэгтэй гэж бодоход л эрч хүч, урам зориг орчихдог доо.
Өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж зүтгэх хэрэгтэй шүү.