Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-аас эхлэн үргэлжилж байна. 24-ний өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд "Токио 2020" Паралимп, "Ханжоу 2022" Азийн пара наадамд амжилттай оролцсон Д.Сэлэнгээ өрсөлдөж ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнээр Ази тив болон ДАШТ-ээс медаль хүртсэн харваач боллоо. 2004 онд Ази тивийн АШТ-ээс “Бээжин-2008” паралимпын аварга Д.Баатаржав алтан медаль хүртсэн ба түүнээс хойш тус тэмцээний медалийн индэрт гараагүй байсныг Үндэсний пара шигшээ баг, "Добу" мэргэн клубийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ зогсоолоо. Энэ сарын 26-ны өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж, Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нар дасгалжуулж байна.
Гэрэл зураг: БТСУХ