MSports logo
Рассел Уэстбрүүк сайн тоглолтоо үргэлжлүүлсээр
  • Д
    Дөлгөөн

    1 сарын 13

  • Рассел Уэстбрүүк сайн тоглолтоо үргэлжлүүлсээр

    Нэгэн цагт НБА-д Triple double-ын машин байсан Russel Westbrook-ыг Denver Nuggets баг солилцоогоор авч, бүр гараанд гаргахад дэмжигчид, аналистууд гайхаж байлаа.

    Гэвч түүнд өгсөн итгэлийг тэрбээр алдалгүй сайн тоглолтоо үзүүлж, багтаа үнэмлэхүй хэмжээнд тус хүргэсээр байна.

    Сүүлийн 10 тоглолтдоо 15.6 оноо, 7.3 самбар, 7.6 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт гэсэн статистик дунджилж баг нь сүүлийн 10 тоглолтод 7-3 амжилттай явна.

    Сүүлийн 10 тоглолтынхоо 2-т нь triple-double хийсэн баг нэг тоглолтод нь бөмбөг алдалтгүй triple-double хийжээ.

    Өнөөдөр Даллас-ын эсрэг 21 оноо, 10 самбар, 7 дамжуулалт хийж баг нь улирлын 23 дахь ялалтаа байгуулж 23-15 амжилттай хүснэгтийн 4-т бичигдэж байна.

    36 настай түүнийг сайн тоглолтоо үзүүлсэн хэвээр байгааг харах фенүүдийн хувьд төдийгүй сагсан бөмбөг сонирхогч нарт сайхан байгаа нь мэдээж хэрэг биз ээ.

    Рассел Уэстбрүүк сайн тоглолтоо үргэлжлүүлсээр