Цахим спортын CS2 төрлийн Intel Extreme Masters Katowice 2025 тэмцээнд Монголын The Mongolz баг өрсөлдөж байна. 1,000,000 ам долларын шагналын сантай уг тэмцээнд The Mongolz чансаагаараа шууд оролцож буй ба дэлхийн шилдэг 28 багтай өрсөлдөж байна.
Өнөөдөр The Mongolz баг “IEM Katowice 2025” тэмцээний шигшээ шатанд өрсөлдөх эрхийн төлөө 20:30 цагаас тоглоно
Ө
Өсөхбаяр
2 сарын 3


Тэмцээний B хэсэгт орсон тэд эхний эхний шатанд Дэлхийн чансааны 10-т яваа Team Liquid багийг 2-1 харьцаатай хожиж хэсгийн хагас шигшээд шалгарсан. Өнөөдөр тэд Gamer Legion багийн эсрэг тоглох бөгөөд хожсон баг нь шигшээ шатны эрхээ шууд авах бол хожигдсон баг нь доод хүснэгт рүү унах юм.
Gаmer Legion багийн хувьд чансааны 21-р байранд яваа бол The Mongolz баг 8-р байраа хадгалж байна. Best of 3 журмаар явагдах тэдний тоглолт өнөөдөр 20:30 цагаас.