MSports logo
Улаанбаатар Кап тэмцээнтэй ШУТИС хамтран ажиллахаар боллоо
  • П
    Пүрэвлхагва

    4 сарын 15

  • Улаанбаатар Кап тэмцээнтэй ШУТИС хамтран ажиллахаар боллоо

    Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт ЕБС-иудын дундах Улаанбаатар Кап тэмцээн амжилттай үргэлжилж байна. Нийт 15.000 гаруй сурагчид оролцож буй өргөн цар хүрээтэй тус тэмцээнд Монгол улсын ууган, томоохон их сургуулиудын нэг ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

    Улаанбаатар Кап тэмцээнтэй ШУТИС хамтран ажиллахаар боллоо

    1959 оноос Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм. ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль нь Улаанбаатар Кап тэмцээний шилдэг сурагч нарт элсэлтийн дэмжлэг үзүүлэх, зорилтот мэргэжлүүдэд гадны сургуулиудын тэтгэлэг олгох, ажил мэргэжлийн чиглэл олгох, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай хамтран ажилладаг ОУ-ын хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

    Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цаашид ШУТИС-ийн бүх салбар сургуультай хамтран ажиллах нөхцөл боломжийг судалж байна. Спортыг дэмжин хамтран ажиллаж байгаа ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, хамт олонд баярлалаа