Дорнод бүсийн нэг, хоёрт бичигдэж яваа хоёр баг болох Клевеланд Кавальерс болон Бостон Селтикс нарын энэ улиралын хоёр дахь учраа Рокет Мортейж ФилдХаус ордонд явагдлаа. Тус тоглолтонд Селтиксийн гарааны тоглогчид болох Жейлен Браун, Дерик Уайт нар тоглоогүй бол талбайн эзэд бэртэл гэмтэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Тийм дээ ч тоглолт эхлэхэд фаворит багаар Кавсчууд нэрлэгдэж байсан ч тоглолтын 4-р үе хүртэл Бостон илүүрхэж цаг дуусахад 8 минут дутуу байхад 12 онооны тэргүүлэлтэй байсан юм.
Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн оргил тоглолт өнөөдөр болж өнгөрлөө
12 сарын 2
Харин Спайда (Донован Мичелл) галзуурч 4-р үед ганцаараа 20 оноог авч 4 удаа гурваас унаган эцсийн мөчид илүү гарч гайхалтай эргэн ирэлтийг хийж улмаар 115-111 харьцаатайгаар Кавсын ялалтаар өндөрлөж хариугаа аван улиралын хаьцааг 1-1 болгон тэнцүүллээ. Тус тоглолтонд Мичелл 35 оноо, 7 самбар, 6 удаа алсын зайнаас унагаасан бол өмнөх учраанд ердөө 8 оноотой, 10 хүрэхгүй хувьтай довтолж байсан Дариус Гарланд энэ удаад 22 оноог авч багийн хоёр дахь лидерийн үүргийг сайн гүйцэтгэлээ.
Энэ тоглолтын ардаас Донован Мичелл улиралын үнэ цэнэтэй тоглогчийн шагналд (Most Valuable Player) хүчтэй яригдаж эхлээд байна. Яагаад болохгүй гэж? Тэрээр 31.9 минут дундажлаж 24.6 оноо, 45.7% довтолгоо, 4.8 самбар, 4.0 дамжуулалт дундажлаж бүх NBA-ийн багуудыг хошуучлаж байна. Тус хоёр багийн дараагийн учраа 2 сарын 5-нд ахин Кавсын талбайд тулах бол 3 сарын 1-нд ТД Гарденд 4 дахь тоглолтол хийх хуваарьтай байна.