MSports logo
BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 17

  • BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Цахим спортын CS2 төрлийн Дэлхийн аварга гэгдэх "BLAST.tv Остин Мажор 2025" тэмцээний Цомыг өргөхийн төлөө өрсөлдөх Дэлхийн шилдэг найман баг тодорч, гуравдугараар шатны тоглолтууд өндөрлөлөө. Цахимс спортын томоохон шинжээч 1xBet-ийн зүгээс хэсгийн сүүлийн шатны хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийг тоймлон хүргэж байна.

    BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Плэй-Оффт шалгарсан найман баг

    Team Spirit, FURIA багууд шилдэг тоглолтоо үзүүлж 3-0 амжилттай шалгарав.


    BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Team Spirit баг оргил формтой байгаа бөгөөд ямар ч хожигдолгүй амжилттайгаар шалгарсан анхны баг болсон. Spirit нээлтийн тоглолтдоо paiN Gaming баийг бут ниргэж (13:3) харьцаатай хожил байгуулсан бол түүний араас урд хөршийн сенсаац тариад буй Lynn Vision багийг (13:7) харьцаатай буулган авсан. Харин Bo3 тоглолтод NAVI-г илүүрхэж (13:11, 13:3) харьцаатай тус тус хожил байгуулснаар тэд нэг ч мап алдалгүй Плэй-Оффт шалгарлаа.

    Энэ хооронд FURIA гэнэтийн бэлэг барьжээ. Ихэнх шинжээчид тэдний хувьд 3-1 эсвэл бүр 3-2 гэсэн үр дүнг таамаглаж байсан. Гэвч Бразилийн баг The MongolZ-ыг (13:11), Aurora Багийг (13:7) харьцаатай тус тус хожсон. Түүний араас Bo3 тоглолтод Virtus.pro-г (13:3, 13:5) хожсоноор өөлөх зүйлгүй Плэй-оффт шалгарсан байна.

    FaZe Clan, NAVI, Vitality багууд 3-1 амжилттай Плэй-Оффт шалгарлаа.

    BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Дээрх гурван баг нэг ч ялагдалгүй орох боломжтой байсан ч хувь заяа өөр төлөвлөгөөтэй байжээ. Тэмцээний гол фаворит болсон дэлхийн чансааг тэргүүлэгч Team Vitality эхний бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд сэлгээгээр орж ирсэн Legacy багтай хийсэн тоглолт чих сэртхийлгэв. CS-ийн түүхэн дэх хоёр дахь хамгийн урт ялалтын цувралыг (30 тоглолт) авсан Виталити нь ялагдашгүй мэт харагдаж байсан ч гайхалтай Legacy гайхалтай тоглолж тэднийг 13:3-аар ялж, хожлын цувралыг зогсоосон юм. FaZe Clan мөн Aurora-ийн эсрэг эхний тоглолтод бүдэрсэн бол NAVI гурав дахь тоглолтдоо Team Spirit-ийг дийлсэнгүй. Гэсэн хэдий ч гурван баг гурвуулаа эргэн сэргэж, үлдсэн тоглолтууддаа хожиж, 3:1-ийн амжилтаар Плэй-Оффт шалгарлаа.

    MongolZ, MOUZ, paiN Gaming багууд эцсийн мөчид 3-2 харьцаатай Плэй-Оффт шалгарлаа.

    BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Плэй-оффт шалгарсан сүүлийн гурван баг шийдвэрлэх тав дахь тоглолтод тодорлоо. MOUZ болон paiN Gaming багууд эрт хожигдсон нь тэдэнд ухаарах болж, хурдан сэргэх боломж олголоо. Тиймдээ ч тэд сүүлийн гурван тоглолтондоо ялалт байгуулсан юм.

    Манай The MongolZ багийн хувьд эхлээд FURIA-д хожигдсон ч дараа нь Team Liquid, Lynn Vision багийг буулган авч, рекордоо 2-1 болгов. Дөрөв дэх тоглолтондоо FaZe Clan-д хожигдсоны дараа тэдний плей-оффын найдвар G2-той хийх тулаан болж үлдсэн юм. Монголчууд эхний мап болох Ancient-г 13:6-аар илүүрхсэн ч хоёр дахь мэп болох Dust2 жинхэнэ хүсэл зоригийн тулаан болон хувирав. MongolZ 6-11-ээр хожигдож эхэлсэн чэсрэг багаа шахсаар 5 нэмэлт цаг гаргаж. Senzu-ийн гайхалтай гүйцэтгэлийн ачаар (56/37 K/D, 1.61 үнэлгээ) тэд 28:25 харьцаатай хожил авч чадсан юм. Улмаар The MongolZ баг ишнэ рекорд тогтоож Плэй-Оффт шалгарсан юм.

    Гуравдугаар шатнй тоглолт дууссаны дараа BLAST.tv Austin Major 2025-аас хасагдсан багууд:

    Virtus.pro, Legacy, G2 (2-3 рекорд), Aurora, 3DMAX, Lynn Vision (1-3 рекорд), Team Liquid, Nemiga (0-3 рекорд).

    Сонирхуулахад гуравдугаар шатнаас аялалаа эхлүүлсэн чансаа өндөр Aurora G2, Team Liquid гэсэн гурван баг плей-оффт шалгарч чадсангүй. Энэ нь өрсөлдөөний улам бүр сонирхолтой болгож, шинэ Мажорын аварга төрөх боломжтойг харуулж байна.

    BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Плэй-Оффын тоглолтууд 06-р сарын 20-нд эхлэх ба бүх тоглолтууд АНУ-ын Техас мужийн Остин хотноо "Moody Center"-т явагдах юм.

    Тоглолтын хуваарь:


    • FURIA – paiN Gaming;
    • Team Spirit – MOUZ;
    • FaZe Clan – The MongolZ
    • NAVI – Team Vitality гэсэн оноолт гарчээ.

    "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзэх боломжтой. Youtube сувгийг ЭНД дарж үзээрэй.

    BLAST.tv Остин Мажор: Плэй-Оффт орсон шилдэг 8 баг хэрхэн шалгарсан бэ?

    Цахим спортын олон улсын шинжээч 1xBet Дэлхийн аварга гэгдэх BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд анхны цомоо өргөх боломжтой The MongolZ багаа дэмжихийг CS2-ийн бүх шүтэн бишрэгчдээ уриалж байна!