Тэвчээртэй, хөгжилтэй, сэтгэл хөдлөл өндөртэй.
Би их даруухан хүүхэд байсан. Бас сурагч байхдаа Монгол бүжгээр хичээллэдэг, урдах зүйлээ чимээгүй хийгээд л явж байдаг хүүхэд байсан.
Манай гэр бүлийнхэн бөхийн спортод маш дуртай хүмүүс байдаг. Бас би үеийнхнээсээ биеэрээ арай том биетэй хүүхэд байсан. Тийм болохоор гэрийнхэн маань бөхөөр явуулъя гэж ярилцаад жүдог сонгож байсан. Уг спортоор хичээллээд 9 жил болж байна.
Сүүлийн үеийн амжилтуудаас гэвэл Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Их дуулга тэмцээнүүдээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан.
Ихэнх цагаа бэлтгэлдээ зарцуулдаг болохоор чөлөөт цаг тэр бүр гардаггүй. Гэхдээ завсар гарвал дуу сонсох, дуу дуулах дуртай.
Хамгийн сайхан нь гэвэл “Ялалт”. Үүнээс гадна өөрийгөө ялан дийлэх, чадахгүй зүйлээ чаддаг болохын тулд тэмцэх гэж боддог.
Зарчим гэхээсээ илүүтэй өдөр болгон өмнөхөөсөө илүү хичээхийг хүсдэг. Өөрийгөө шахаж, шаргуу байхыг эрхэмлэдэг.
Жүдог хүндлэлийн спорт гэдэг. Тийм болохоор хүндлэл, ёс суртахуун, хүн хоорондын харилцааг надад гүнзгий суулгасан бас сургасан гэж боддог.
Миний гэр бүл, найз нөхөд, жүдо бөхийн хамт олон. Ерөнхийдөө л намайг хүрээлж буй бүхэн гэхэд болно.
Надад шантрах, хэцүү санагдах үе зөндөө байсан. Тэр болгонд намайг дэмждэг хүмүүс, миний гэр бүл маш их урам зориг өгдөг. Ямар ч үед намайг чадна гэдэгт итгэдэг нь урам зориг болдог.